8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуугийн вакцин өнөөдөр ирнэ

2016-11-23 14:15:00

Томуугийн вакцин өнөөдөр ирэх аж. Эхний ээлжинд Хятад улсад захиалсан 78 мянга гаруй тун вакцин захиалсан байна. Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар 33 мянган хүн тун вакциныг Франц улсад захиалжээ. Мөн 40 мянга гаруй хүн тун вакциныг АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тусламжийн шугамаар олгох гэрээ байгуулсан байна. Томуугийн вакцинд зургаан сартайгаас дээш насны бүх хүн хамрагдах боломжтой бөгөөд вакцин хийлгэж хүн эрүүл байх, сарын дотор ямар нэгэн вакцин хийлгээгүй, өндөгний харшилгүй байх гэсэн шаардлагатай тавьдаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл