8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан гишүүн найздаа зориулж "Хамаг Монгол" тоглолтоо хийнэ

2016-11-24 09:02:00

УИХ-ын гишүүн С.Жавхлан "Хамаг Монгол" төслийнхөө "Хамаг Монголын халуун сэтгэл" тоглолтыг хийхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү тоглолт нь ӨМӨЗО-ны дуучин н.Баясгаланд зориулсан хандивын тоглолт юм байна. Учир нь, дуучин Баясгалан өртөг өндөртэй, хүнд мэс засалд орох гэж байгаа аж. Тиймээс тэрээр найздаа зориулж ийн тайзнаа дахин дуулахаар болсон байна. Хандивын тоглолт Монгол бөхийн өргөөнд энэ сарын 29-30-ны өдрүүдэд болох ажээ. Эдийн засгийн хямралыг тооцон тасалбарын үнийг 15000 мянган төгрөгөөр тооцсон гэдгийг эх сурвалж хэллээ.Гурван жилийн дараа тоглогдож буй "Хамаг Монгол" тоглолтод тус төслийн дуучид оролцох бөгөөд С.Жавхлан гишүүн голлон дуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
naraa
mundag setgeltei zaluu shuu,
2016/11/25 203.91.115.42
sosorbaram
eruul enhiig husie
2016/11/24 202.70.46.235
  • Recent
  • Most Read
  • Most Comment