8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Баярцэцэг өнөөдөр гоо сайхны олимпод мордоно

2016-11-24 12:16:00

Дэлхийн мисс 2016 тэмцээн энэ сарын 29-ны эхлэх бөгөөд ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм. Уг тэмцээнд манай улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэрбээр айлын ганц охин бөгөөд амьдрал өрсөлдөөн тэмцэл дээр бус, хайр дээр тогтдог гэж хэлэх дуртай. Цөлжилт, шороон шуургыг багасгах зорилготой “Миний клуб” нийгэмлэгийн гишүүн. Уг нийгэмлэг өдгөө хагас сая мод тариад байгаа юм. Тэрбээр ШУТИС-ийг маркетингийн удирдлагаар төгссөн. Түүний дараа Испанийн Мурсиа хотын их сургууль, Өмнөд Африкийн Дурбан хотын “Манкоса менежмент” коллежид олон улсын бизнесийн удирдлагаар баклаврын зэрэг хамгаалжээ. Суралцах хугацаандаа тэрбээр гурван ч тэтгэлэгт хамрагдсан. “Голомт” банк, “MCS” компанийн болон “Erasmus Mundus” тэтгэлэгт хамрагдаж байжээ. Испани, Англи хэлтэй. Мисс интернэшл 2015 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан тэрбээр Байгаль, орчноо хайрлан хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны тэмцээн болох “Miss Earth” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Топ 16-д шалгарсан юм. АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд туслах дүр бүтээсэн. Энэ жил 25 настай А.Баярцэцэг дэлхийн миссийн тэмцээнд оролцох танилцуулга бичлэгдээ “Би хөх толботой монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Би цэнхэр гаригийн иргэн болж төрснөөрөө бахархдаг. Хоёр тэрбум хүн үздэг дэлхийн миссийн тэмцээнд Монголынхоо сайхныг, гоо үзэсгэлэнг, хатан ухаан, эр зоригийг дэлхийд бахархуулахыг хамгийн ихээр хүсч байна” хэмээн хэлсэн байдаг.

Т.Энхэлээ

\

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ЗА ЯМАР Ч ГЭХ ЮМ ДЭЭ ХАЦРЫН ЯС НЬ ЯМАР ТОМ ЮМ ВЭ
2016/11/25 122.201.31.51
Zochin
Saihan mundag ohin blee amjilt husii delhiin miss bolooroi manaihaan dmjeerei
2016/11/24 202.9.42.200
zochin
ha ha ineedtei yumaa mgl-n saihan huuhnuud haana bnaa? oldohgui bgaa yum bhdaa?
2016/11/24 202.179.25.252
  • Recent
  • Most Read
  • Most Comment