8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөр тунт Д витамин рахит өвчнөөс сэргийлдэггүй

2016-11-24 13:04:00

Өнгөрсөн Лхагва гарагт Британийн анагаах ухааны сэтгүүлд Д Витамин рахит өвчинөөс сэргийлж чаддаггүй хэмээн мэдээлжээ. Өвлийн улиралд нарны гэрлийн илч тусдаггүй, бүрхэг тэнгэртэй байдаг тул Д Витамин ашиглан хүүхдийг дэлхий даяар тодорхой хугацаанд дархлаажуулдаг.

Д Витамин нь арьсны элдэв өвчлөл, шүд, яс булчингийн сулрал, рахит зэрэг өвчинөөс найдвартай хамгаалдаг гэсэн тоо баримт бий. Гэвч Британи эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар Д Витамин дээр дурьдсан өвчлөлд хариу үйлдэл үзүүлдэггүй болохыг эрдэмтэд нотолжээ.

Энэхүү судалгааг Шинэ Зеландын Аукландын их сургуулийн эрдэмтэн Марк Болланд, Абардеен их сургуулийн эрдэмтэн Алисон Аванелл гаргажээ. Тэдний судалгаагаар өндөр тунт Д Витамин хар бор арьстай хүмүүст тустай ч рахит өвчнөөс сэргийлэхэд хангалттай биш хэмээн дүгнэж байна. Иймд өндөр тунт Д Витамин удаан хугацааны турш хэрэглэхгүй байхыг анхааруулжээ. 

Эх сурвалж: CNN

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
B.N
har, bor humuust tustai ganuu tegheer uu gsn uguu AAANNN
2017/02/19 202.9.43.5
zochin
manai uls olon jil huuhduuded undur tunt uulgaj bgaa shuu dee delhiin eruul endiin baiguullagaas alban esoor ene talaar medeelel hiigeegui bolohoor aliig ni barimtlah ve
2016/11/25 103.229.123.16