8o
Улаанбаатар хот
mobile menu

Бумба: Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоолло

2016-11-26 11:19:54

ХОНЬ - (3/21-4/19)

Амьдралын зорилго, тэргүүлэх чиглэлүүдээ дахин хянаж үз. Мөнгөнөөс илүү утга учиртай зүйлд анхаарлаа хандуулахыг хичээ. Өнөөдөр хүсэл эрмэлзлэлээ дурсахын зэрэгцээ хүчин зүтгэлээ нэмэгдүүл. Шинэ шат руу дээш авирах гэсэн биш улам дордсоор байвал дороо зогс. Сайн сайхан зүйлд анхаарлаа хандуулснаар аливааг үзэх үзэл бодол тань гэрэл гэгээтэй болно.

ҮХЭР - (4/20-5/20)

Хангалттай олон зүйл тэмдэглэлд тань багтсан байна. Ингэхийнхээ оронд ганцаардмал уйтгар гунигтай байдлаа үгүй хий. Хүссэн зүйлээ худалдаж авах боломж байгаа ч тэвчээртэй байснаар илүү сайхан зүйлээ биелүүлэх болно. Бизнес хамтрагч тань мөнгө өгнө. Энэ нь сүйн үдэшлэг хуримын ёслолын төлөвлөгөө зохиоход зохистой цаг хугацаа юм.

ИХЭР - (5/21-6/21)

Та өнөөдөр ганцаараа байхыг маш их хүсэх бололтой. Хэдийгээр уйтгартай байсан ч бүх ажлаа дуусгаж чадна. Хамтрагч тань ажлаар хол явж долоо хоногийн турш ажилдаа ирэхгүй болсны улмаас таны ажил улам их овоорох болно. Гэхдээ сэтгэлээр уналгүй хийж дуусгахыг хичээ. Ажлынхаа хамтрагчид явахаас өмнө ачаа барааг нь цэгцлэхэд тусалж, хэрхэн анхаарал халамж тавьдгаа харуул.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Өнөөдөр нэлээд гэгээлэг өдөр байх болно. Чухал төсөл дээр ажиллах явцад саатал гарч таныг уран ухаан гаргахад хүргэнэ. Таны чөлөөтэй сэтгэх сэтгэлгээ асуудлыг шийдвэрлэх гол хүмин зүйл нь оюун санаагаа амрах явдал болж байна. Албан үүргээ биелүүлэх хариуцлага таны хувьд тэсвэр тэвчээрийн сорилт болох болно. Хэрэв танд ямар нэгэн асуудал гарвал найз чинь юм уу удирдагч чинь янз бүрийн арга зам зааж өгөх бөгөөд энэ нь асуултандаа хариулт авахад тус болно.

АРСЛАН - (7/23-8/22)

Боломж нөхцөлөө ашиглан өөрийн юу хүсч байгааг сайтар илэрхийлж харуул. Та өөрийн хамгийн том авъяас болох илтгэх урлаг шаардсан удирдах албан тушаалын санал хүлээж авна. Ийм санал ирээгүй байсан ч та авъяас чадвараа хөгжүүлсээр байх болно. Та хамт ажилладаг хүмүүстэйгээ маш сайхан харьцаатай учраас харилцан тусалж дэмжих болно. Ажилсаг, хичээнгүй арслангуудын хувьд албан тушаал ахих гэдэг том хөзөр юм шүү.

ОХИН - (8/23-9/22)

Өнөөдөр нэлээд адал явдаптай өдөр болох бололтой. Таны эрч хүч нэмэгдэх бөгөөд маш бүтээлчээр ашиглаж чадна. Хэт их эрх чөлөөг эрхэмлэх нь таны амжилтанд сөргөөр нөлөөлж мэднэ. Гадаад хүмүүстэй тогтоосон харилцаа танд их ашиг авчрах болно. Аялахаар төлөвлөж байгаа бол яг одоо бэлтгэлээ базаахад хамгийн тохиромжтой. Саатаад байсан ажил урагшилж, чухал гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаас гадна томоохон худалдан авалт амжилттай болно.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Ухаантай хүмүүс аливаа зүйлд хүлээцтэй хандаж чаддаг. Жинлүүрийн ордныхны хувьд өнөөдөр ухаантай хүн шиг байх хэрэгтэй. Амьдралынхаа зарим нэг зүйлд хэтрүүлж хандахаас зайлсхий. Өөрийн амьдралын хэв маягаа шинэчилж муу зуршлаа хая. Өрсөлдөгч болон хамтрагч тань хэрхэн хүсэл тэмүүллээ жолоодон залж байгаагаас та суралцах хэрэгтэй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Өнөөдөр сансар огторгуй таныг завгүй байлгах төлөвтэй. Гэхдээ урьдынхыг бодвол таны эрч хүч тогтворгүй байна. Ажил дээр таамаглашгүй гэнэтийн зүйлс тохиолдоно. Таны цалинг нэмэх, тушаал дэвших зам аяндаа засагджээ. Хэрвээ та хэн нэгнийг ажилд авах бол шалгуурт нийцсэн бүх хүнтэйгээ уулзаж, ярилцах хэрэгтэй. Хайр дурлалын хүч асан дүрэлзэж, уур амьсгал сайхан, халуун дулаан байна.

НУМ - (11/22-12/21)

Хүнд өдөр болох төлөвтэй. Нөхцөл байдлаас болж үүссэн таагүй хандлага эсвэл танд дайсагнаж, муу санасан хүмүүсийн өдөөн хатгалгаас нэр хүндээ хамгаалж авч үлдэхийн тулд та бүхий л хүч чадлаа зориулах бололтой. Өнөөдөр бүхий л төрлийн худалдаа наймааны гэрээ хэлэлцээр эсвэл санхүүгийн төлөвлөгөөгөө хойшлуул.

МАТАР - (12/22-1/19)

Сэтгэл санааны болон санхүүгийн хувьд хэд хэдэн бэрхшээлтэй тулгарах нь. Зарим матрынхны хувьд гэнэтийн олз эсвэл санхүүгийн боломжууд орж ирнэ. Уян хатан байх нь ямар ч сорилттой тулгарлаа ч даван гарах сайн арга зам юм. Чухал хэрэгцээт зүйлсээс бусдаар ямар нэг юм худалдаж авахаас зайлсхий. Гэнэтийн зардал гарч ирэн аль хэдийнэ тооцсон төсөвт нөлөөлнө. Та ганц бие бөгөөд хайр сэтгэлийн хосоо хайж байгаа бол хүсэл найдвараа зогсоо, учир нь түргэн шийдвэр ирээдүйд сэтгэлийн зовлон авчирна.

БУМБА - (1/20-2/18)

Өөртөө итгэлтэй байхад суралц. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоолло. Мөн гадаад үзэмжиндээ анхаар. Та ажил хэрэгч, гаргасан шийдвэртээ үнэнч байгаа үед хамаатан садан танаас зай барьж, таны хувийн амьдралыг илүү хүндэтгэх болно. Эргэлзээ, эсэргүүцэл зэргээс болж ажлаа дуусгахад хэцүү болно. Магадгүй та эдгээр асуудлаа маргаашийг хүртэл хойшлуулах хэрэгтэй. 

ЗАГАС - (2/19-3/20)

Та амьдрал амархан байгаад тайвширч амьсгаа авах болно. Таны ямар ч нөхцөл байдлыг, зохицуулж чадах авьяас тань явах ёстой замд нэмэлт хөгжил дэвшлийг авчирна. Ажлаа сайн хийх гэсэн оюун санааны хүслээрээ та зорьсондоо хүрч чадна. Өмнө нь өөртөө итгэлгүй, чадвар дутуу гэж үзээд авдаггүй байсан ажлаа авахыг зөвшөөрсөндөө гайхах болно. Өсөлт хөгжил нь үргэлж зөв зүг чигийг зааж өгдөг бөгөөд та энэ байдлаа тогтвортой жолоодож чадна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment