8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Номундарь: Бараа ах бол үнэхээр сайн эр хүн

2016-11-26 14:28:00

МУГЖ И.Одончимэг охиныхоо хамтаар “Тагнуулч аав” хэмээх уран сайхны кинонд тоглосон билээ. Тэгвэл охин авьяаслаг, чадварлаг ээжийнхээ сонгосон амьдралын талаар ийнхүү ярьжээ. З.Номундарь ээжийгээ өөрөөсөө олон насаар дүү хүнийг ханиараа сонгоход нь ” Ээжийгээ эрэгтэй хүмүүсээс их харамладаг байсан. Хажууд нь эрэгтэй хүн зэрэгцээд явахад л уйлчихдаг. Магадгүй ээж минь үүнээс болоод гэрлэдэггүй байсан болов уу гэж боддог. Тэднийг болзож эхлэхэд би 16 настай байсан. Аливаа зүйлийн учрыг ойлгодог болсон нас шүү дээ. Бараа ах бол үнэхээр сайн эр хүн. Энэ хүн бидний амьдралд олон гэгээлэг зүйл бэлэглэсэн. Гэр бүлийн үнэ цэнэ, халуун дулаан уур амьсгалыг бидэнд мэдрүүлсэн. Хоёулаа амьдардаг байхад хэзээ ч гэр бүлээрээ хооллодоггүй байлаа. Намайг Бараа ахад хэрхэн ханддагийг хүмүүс их сонирхдог юм шиг байна лээ. Би түүнийг хувь хүнийх нь ч, уран бүтээлчийнх нь хувьд ч хүндэлдэг. Бидний амьдралд орж ирсэнд нь талархдаг. Тэр бол өсч яваа, чадварлаг жүжигчин. Хамт амьдрах болсноо хэлэхдээ их санаа зовсон байсан. Тэгэхээр нь би нэг өдөр хувцасны шүүгээндээ зай гаргачихаад ээжийг дуудаад “Энд Бараа ах хувцсаа хийнэ шүү” гэж хэлэхэд их гайхсан янзтай над руу харсан. Тэр харц нь одоо ч нүдэнд харагдаж байна. Хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэлбэр нь тэр байсан юм уу даа. Ээж тэр үгийг сонсоод тайвширсан байх. Энэ сонголтыг олон хүн гайхаж байсан ч буруудаагүй гэдгийг тэр хоёр минь баталж чадсан” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа анх удаагаа ам нээжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оноо
За одоогоор монгол доо л 01 номерын донжуан
2016/11/29 202.179.23.250
hi
saihan ger bvld az jargal hvsey
2016/11/26 92.73.255.221
  • Recent
  • Most Read
  • Most Comment