Хятадын циркийн зах зээлийн нууцыг та бүхэнд дэлгэж байна. PETA буюу амьтдын эрхийг хамгаалах олон улсын байгууллага амьтдыг циркийн үзүүлбэрт ашиглан бэлдэх нь зүй бус үйлдэл бөгөөд байгалийн хуулийг зөрчиж байна хэмээн үзэж байна.
Тэгвэл баавгайн үр төлийг хойд хоёр хөл дээр нь явуулж сургахын тулд өдөрт 4-5 цаг хоолойг нь гинжээр дүүжлэнэ зогсоодог байна. Энэ мэт харгис байдлыг таслан зогсоож, байгаль эхийн бүтээл бүрийг хайрлан хамгаалах нь чухал болоод байна. Биднийг хөгжөөхийн тулд тэд ингэж зовох ёсгүй.