8o
Улаанбаатар хот
mobile menu

Путин, Керри нар уулзлаа

2015-12-17 08:40:00

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросын удирдлагуудтай уулзахаар Москва хотноо хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа эхэнд тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцсон юм.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр 15.45 цагийн орчимд Кремлийн ордондоо Керриг хүлээн авч уулзсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тэд иргэний дайн дэгдэж, хэт даврагчдад ихэнх газар нутгаа алдаад буй Сири улсын асуудлаар ярилцсан байна.  Орос өнгөрсөн есдүгээр сараас хэт даврагчдад бие дааж цохилт өгч эхэлсэн.  АНУ, Оросын цэргийн ажиллагааг буруутгадаг бөгөөд Керри, Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Оросын цэргийн ажиллагаанаас болж Сирийн энгийн иргэд хохирогч болох нь ихэслээ” гэхэд Путин “Би энэ асуудалд анхаарлаа хандуулах болно” гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment