-9o
Улаанбаатар хот
mobile menu

Бичлэг: Аймшигт ослын улмаас 75 хүн амь насаа алдаж, 6 хүн амьд үлдлээ

2016-11-30 10:51:00

Өчигдөр Өмнөд Америкийн Боливи улсаас Колумбийн Меделлин хотыг чиглэн ниссэн CP2933 дугаартай нислэгийн онгоц Меделлин хотын ойролцоо осолджээ. Ослын улмаас онгоцонд явсан 75 хүн амиа алдаж, 6 хүн амьд үлдсэн байна. Онгоцонд Бразилийн хөлбөмбөгийн Chapecoense клубын баг тамирчид явсан юм. Нийтдээ 72 зорчигч, онгоцны багийн есөн гишүүн зорчиж байжээ. Хөлбөмбөгчидөөс гурав нь амьд үлсэн бол хаалгач Данило амьд үлдсэн хэдий ч бэртлийн улмаас нас барсан байна. Бусад амьд үлдэгсэд нь онгоцны багийн  хоёр гишүүн, нэг сэтгүүлч байжээ.Осолтой холбогдуулан Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн Холбоо бүх тоглолт, арга хэмжээнүүдийг зогсоосон байна. Бразилийн ерөнхийлөгчМишел Темер гурав хоногийн үндэсний гашуудал зарлажээ.

Колумбийн иргэний нислэгийнхэн ослын шалтгааны талаар мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд дурдсанаар нислэгийг хянах цамхагт гарсан цахилгааны гэмтэл ослын шалтгаан болжээ.Бразилийн Chapecoense клубын тамирчид Copa Sudamericana тэмцээний эхний шигшээ тоглолтооКолумбийн Меделлин хотын Atletico Nacional багтай хийхээр аялж байсан гэнэ. Тэд өнөөдөр буюу Лхагва гарагт тоглох байжээ.

Chapecoense нь Бразилийн өмнөд хэсгийн Chapeco хотын баг аж. 1973 онд байгуулагдсан тус клуб нь Бразилийн Serie A топ лигийн 9 дүгээрт бичигддэг юм байна. Тэдний тоглох байсан Copa Sudamericana тэмцээн нь Европын Europa League-тэй ижил түвшний арга хэмжээ юм байна.

Эх сурвалж: Business Insider 

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 40