2011 онд цунамигийн улмаас Японы “Фүкүшима” АЦС-д учирсан хохиролыг арилгахад 22,6 их наяд ам доллар шаардлагатай хэмээн Японы засгийн газар тодорхойлжээ. Цунамигийн үеэр Фүкүшимагийн АЦС-ын гурван реактор дэлбэрч, ойр орчимд их хэмжээний цацраг идэвхит бодис тархсан. Иймд тухайн үед 160 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрч байв.
Японы NHK агентлагаас мэдээлж буйгаарАЦС-ыг хаахад 8,2 их наяд буюу 73 тэрбум ам доллар шаардлагатай гэж Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн баримт бичигт дурджээ.
chuhal.mn