Өчигдөр буюу Малайзын вебсайтуудаар бага насны хүүхдүүдийг харгисаар "Хар зах"-аар бие, эрхтэнг зарж байгаа аймшигт зургийг Фейсбүүк хэрэглэгч Гон Со Хэнг өөрийн аккаунтдаа нийтэлж, дэлхийг цочирдуулж байна. Энэ зурагт үзүүлсэнээр 700 гаруй хүүхдийн шаардлагатай үнэ бүхий эрхтэнг авч цогцсыг нь хайрцаглан хаяж буй үзэгдэл юм.
Фейсбүүк хэрэглэгч Гон Со Хэнг өөрийн фейсбүүк хуудаснаа " Үр хүүхдүүддээ анхааралтай хандаж, хаана юу хийж байгааг нь тандаж олж мэдээрэй. Эс тэгвээс энэ явдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй" хэмээн мэдээлжээ. Тус хэрэг явдал нь Малайз, Тайланд улсын хил дээр болсон үйл явдал бөгөөд хүүхдийн хулгайтай тэмцэж, цаашид олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлахыг энэ үйл явдал гэрчлэн харууллаа.
chuhal.mn