8o
Улаанбаатар хот
mobile menu

Онгоцны түлш дууссаны улмаас осолдсон байж магадгүй

2016-12-01 12:18:00

Бразилийн хөлбөмбөгийн тамирчдыг тээвэрлэж явсан онгоц даваа гарагийн өглөө осолдож, дэлхий нийтийг цочиролд оруулаад баыгаа билээ. Тус хэргийн үйл явдалтай холбогдох бичлэг хэвлэлийнхний гарт ороод байгаа бөгөөд нислэгийн баг болон Колумбийн агаарын замын хянагч нарын хоорондоо ярьсан аудио бичлэг ил болжээ. Тус бичлэгт Бразилийн хөл бөмбөгийн "Chapecoense" багийг тээвэрлэж яваад осолдсон онгоцны шатахуун нь дууссан байжээ.

Онгоцны нисгэгч цахилгааны саатал гарч, шатахууны нөөц дууссан хэмээн хянагчаас дахин дахин буух зөвшөөрөл хүсч байгаа нь сонсогдох аж.

Онгоцонд явсан 77 хүнээс зургаа нь л амьд гараад байгаа билээ. "Chapecoense" баг өнгөрсөн лхагва гарагт финалын тоглолтонд тоглох байсан юм.Багийн хөгжөөн дэмжигчид эмгэнэл илэрхийлэхээр тэдний цэнгэлдэх хүрээлэнд цугларч, гашуудалаа илэрхийлсээр байна. 

Онгоцны хар хайрцаг, бичлэг юуг хэлэв

Аудио бичлэгийг сонсвол осол болохоос өмнөхөн юу болсон талаарх дүрслэлийг өгүүлж байгаа аж. Нисгэгч цахилгааны доголдол гарлаа, шатахуун дууссан хэмээн анхааруулж байгаа нь сонсогдсон байна. Бичлэг дуусахын алдад тэрээр 2743 м өндөрт нисч байгаа талаар хэлж, буух зөвшөөрөл хүссээр байлаа. Онгоц доош унахад ямар ч дэлбэрэлт болоогүй нь бас л шатахуун байгаагүйтэй холбож болох юм.

Колумбийн цэргийн нэгэн эх сурвалж AFP агентлагт мэдээлснээр дэлбэрэлт болоогүй нь сэжигтэй байсан гэнэ.Онгоцны шатахуун яагаад дууссан нь тодорхойгүй байгаа юм. Шатахуун нь замдаа асгарсан уу эсвэл угаасаа нөөц багатай байсан уу гэх мэт асуултууд ар араасаа гарч ирж байна. Мөрдөгчид онгоц ямар учраас осолдсон байж болох талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй ба бүрэн шинжилгээний хариу гартал олон сар болох төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC, CNN

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл