60 километрийн газарт ар арааасаа цувран жагсах элчит тэрэг Монголын газар нутгаар мянга мянган тонн нүүрсийг зөөвөрлөн, тээвэрлэх бараа сүртэй харагдана. Өнгөрсөн зургадугаар сард бүх нийтийн сонгууль болж УИХ-ын шинэ бүрэлдэхүүн бүрэлдэн тогтсон билээ. Монгол улсын шинэ засгийн газар хүндхэн нөхцөл байдалтай тулгарч, нийгэм эдийн засгийн хүнд үед бодлого шийдвэрээ гүйцэлдүүлэх болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын засгийн газар Эрдэнэс Таван Толгой ХХК-г төрийн өмчит компани болгож, арванхоёрдугаар сард нэг тонн нүүрсийг 50 ам доллараар худалдаалж, 2017 онд энэ тоог 60 доллар болгон худалдаалахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол улсын засгийн газар БНХАУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн корпрацид нэг тонн нүүрсийг 32 ам доллараар худалдаалж байна.
Монгол улсын засгийн газарт нүүрлээд буй гадаад, дотоодын өр, зээлээс шалтгаалан ОУВС төлөөлөгчидтэй хамтран тохиролцоонд хүрсэн ч олон улсын санхүүгийнзах зээлийн голлох "тоглогч" байгууллагууд зээлжих зэрэглэлийг 2 хувиар бууруулж, энэ байдал нь улс орны цаашдын хувь заяанд ноцтой хохирол учруулж болзошгүй.
Монгол улс бусад орноос хараат бус байхын тулд нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэргийг өндөр үнээр гадаад зах зээлд борлууж чадвал дотоод, гадаадын өр, зээлээсээ гарах бүрэн боломжтой юм. Тухайлбал өдөрт 1500 гаруй том ачааны машин дунджаар 135000 тонн нүүрс тээвэрлэж Хятад улсын хил рүү нэвтэрч байна. Үүнийг сарын хугацаагаар тооцвол 4,050,000 тонн бөгөөд жилд дунджаар 48,600,000 тонн нүүрсийг Хятад улсад худалдаалдаг гэсэн үг. Манай улсын хувьд нийтдээ 4 тэрбум ам долларын нүүрсийг шууд худалдаалж борлуулдаг гэсэн үг.
Харин эн сарын эхээр “BDSec” брюкер, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилтан Ник Коусены хэлж буйгаар тэрээр Монголын нүүрсний томоохон уурхай ирэх 2017 онд 40 сая тонн нүүрс олборлож, боловсруулж чадна. Ингээд өөрсдийн талдаа үр ашигтайгаар тооцох юм бол нэг тонн нүүрсийг 105 ам доллараар зарж чадвал жилийн борлуулалтаас олох ашиг 960 сая ам доллараар нэмэгдэх боломжтой юм. Ингэвэл ДНБ 25 хувиар нэмэгдэж дотоодын эдийн засаг 12 тэрбум ам доллартай тэнцэх юм.
chuhal.mn
Эх сурвалж: Frontera news