8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Баярцэцэгт “Мулан” кинонд шалгуулах хүсэлт тавьжээ

2016-12-05 09:41:20

АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн “Дэлхийн мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ. Эх орныхоо нүүр царай болж байгаа мисс А.Баярцэцэг нэгэн сайхан мэдээг цахим хуудсаараа дамжуулан хүргэсэн байна. Тодруулбал, Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд А.Баярцэцэгийг портфолиогоо явуулах санал иржээ. Энэхүү саналыг Сан Франциско дахь агентлагаас тавьсан байна. А.Баярцэцэг өмнө нь “Марко поло” кинонд дүр бүтээсэн билээ. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга эхэлсэн бөгөөд гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган санал өгөх боломжтой. Хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр "ШИЛДЭГ 10-т" автоматаар орох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mongolchuudiig yalj bgaa kinond toglodog ni yaj bgaa yum be hyatad hun yum uu?
2016/12/05 202.70.46.228
zochin
Mulan bol MGLchuudiig hyataduud arga uhaanaar yalan diilj bgaag haruuldag biz dee
2016/12/05 182.160.2.31