8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Амармандахын асуудалд В.Путин анхаарал хандуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлийг зарлахаа мэдэгдсэн өдөр

2016-12-05 19:00:00

Өнөөдөр онцлог үйл явдалаар дүүрэн өвлийн тэсгэм хүйтэн нэгэн өдөр өндөрлөж байна. Энэ сарыг дуустал хүйтний эрч чангарах талаар Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Тиймээс иргэд та  бүхэн минь цаг агаарын хүнд нөхцөл байдалд хөдөө орон нутагт  зорчихгүй байхыг анхааруулж байна. Энэ сарын 02-ны өдөр Орхон аймгийн гурван иргэн самар түүхээр яваад осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тиймээс иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Өнөөдөр улс төрийн үйл явдал өрнүүн болж өнгөрлөө. Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан "Чингис" зочид буудалд болж байгаад түр завсарлалаа. ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаанаар Их хурлаараа хэлэлцэх намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж буй юм. ҮЗХ-ноос батласан шинэчлэлийг Их хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд зарим асуудлаар фракцуудын байр суурийг нэгтгэхээр болсон гэнэ. 

Харин МАН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн нь одоо ч тодорхой бус байна. Уг хурлыг хаалттай горимоор нууцын өндөр түвшинд зохион байгуулсан. Хуралдаан тарсаны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ямар асуудлыг хэлэлцсэн талаар тодруулахад бүгд “Дотоод асуудлыг хэлэлцсэн” гэхээс өөр ямар нэгэн хариултыг өгсөнгүй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монголын нэг өдөр тойм булангаа хүлээн авна уу.

Өнөөдр манай хэвлэлийн хуудаснаа 

Оюутолгой зэсийн баяжмалын экспортоо зогсоосон нь Хятадын “сюрприз” үү

Дээрхийн гэгээн XIV Далай лам манай улсад айлчилсантай холбоотойгоор Хятад улс Монгол руу чиглэсэн хориг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Тус улсын Засгийн газраас “Монголчууд Далай ламын айлчлалыг хүлээн зөвшөөрсөн нь хоёр улсын харилцаанд сэв суулгаж, хамтын ажиллагаад сөргөөр нөлөөллөө” гэж мэдэгдсэн. Хятадын зүгээс уг мэдэгдлийг хийснийхээ дараахан дөрвөн ч удаагийн уулзалт, айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

Мөн эдийн засагт сөргөөр нөлөөлөх арга хэмжээнүүдийг өнгөрсөн долоо хоногоос авч эхэллээ. Тухайлбал, Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт ногдуулах хураамжаа нэмэхээ Хятадын холбогдох албанаас мэдэгдээд байна. Манжуур, Эрээн, Ганцмод боомтоор нэвтэрч буй бараа тутмаас 8 юань, машин бүрт 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авах шийдвэрийг гаргажээ. Харин Сэхээ, Зүүн Хатавч, Хавирга боомтоор болон бусад шинээр байгуулагдах боомтоор нэвтрэх бараанаас тонн тутамд 5 юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авч, харин 10 мянган юаниас дээш үнийн дүн бүхий үнэт метал /зэсийн баяжмал/-аас үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх төлбөр хураамж авахаар тусгаж өгсөн байна.

Хятад руу бүтээгдэхүүнээ гаргадаг эдгээр боомтууд үнээ нэмсэн нь экспортын компаниудад маш хүндээр тусч буй бөгөөд тэдний бухимдлыг төрүүлээд байгаа юм.Хятадын зүгээс хамгийн эхэнд зөвхөн “Ганц мод”-ны боомтоор гарах нүүрс, зэсийн баяжмалын  төлбөрийг нэмж буйга мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр манай улстай хиллэдэг бүх боомтынхоо төлбөрийг бүтээгдэхүүн харгалзахгүй нэмжээ. “Ганц мод” боомтоор гарч буй нэг тонн нүүрс тутамд 1.3 доллар нэмэгдэж буй бөгөөд хамгийн багадаа сар тутам 2.5 сая долларын төлбөр нэмэгдэж байгаа юм. Ийнхүү үнээ нэмсэн шалтгаанаа Хятадын зүгээс тайлбарлахдаа “Хураамжийг нэмж “Ганц мод” боомтын тоног төхөөрөмжийг сайжруулахаар” болсон гэж буй.Дэлгэрнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

МАН: Хариуцлагын асуудлыг хэлэлцсэн 

МАН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн нь одоо ч тодорхой бус байна. Уг хурлыг хаалттай горимоор нууцын өндөр түвшинд зохион байгуулсан. Хуралдаан тарсаны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ямар асуудлыг хэлэлцсэн талаар тодруулахад бүгд “Дотоод асуудлыг хэлэлцсэн” гэхээс өөр ямар нэгэн хариултыг өгсөнгүй. Бүлгийн дарга нь ч хэлэлцсэн асуудлынхаа талаар тодорхой  мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Ямартай ч хариуцлагын асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг, Ж.Батсуурь, Д.Ганбат нарын дөрвөн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Мөн Хилийн тухай хуулийн төслийг ямар нэгэн байдлаар ярилцаагүй гэх мэдээллийг МАН-ын бүлгийн гишүүд өглөө

Энэ үеэр ХХААХҮ-н сайд Б.Сэргэлэн болон УИХ-ын гишүүн М.Билэгтээс цөөн асуултад хариулт авсныг хүргэе. 

ХХААХҮ-н сайд Б.Сэргэлэн: Шат, шатандаа хариуцлагатай ажиллах талаар ярилцсан

-    Өнөөдрийн хуралдаанаар хариуцлагын асуудлыг хэлэлцсэн гэдэг нь үнэн үү? 

-    Ер нь бол шат, шатандаа хариуцлагатай ажиллах талаар ярилцсан. 

-    Яагаад энэ асуудлыг хөндөх болсон юм бол? 

-    Улс орны эдийн засаг хүнд байна. Сайн ажиллах шаардлагатай байгаа. 

-    Хэнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн бэ? Дөрвөн сайдын асуудлыг хэлэлцсэн үү?

-    Дөрвөн сайдын асуудлыг хэлэлцээгүй. Яг тэр энэ гээгүй. 

-    Хилийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн үү? 

-    Үгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлийг маргааш зарлана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлийг зарлахаар болжээ. Тодруулбал, Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намынхан маргааш хурал хийж Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийг олон нийтэд мэдээлэх юм байна. Түүнчлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх аж.  Хурал маргааш  өдрийн 11:00 цагт болох юм байна. 

С.Амармандахын асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анхаарал хандуулж эхэллээ

 "Хар сарнай" хамтлагийн ахлагч дуучин С.Амармандахыг дэмжигчид ОХУ-ын ЭСЯ-ны гадна тайван жагсаал зохиож эсэргүүцлээ илэрхийллээ. Үүнээс гадна С.Амармандахын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь дээрх асуудлаар УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нарт албан бичиг хүргүүлсэн байна. 


Мөн С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын элчин сайдын яамны удирдлагуудтай уулзсан байна. Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга "Энэ хэрэг дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотлосон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно. Түүнчлэн дипломат төлөөлөгч холбогдсон гэх эл хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анхаарал хандуулан ажиллаж байна. Манай Элчин сайдын яамны зүгээс гэм буруутай этгээдийг нууж, хаацайлсан ямар нэгэн асуудал үүсгээгүй. Бид Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа. Та бүхнийг бидэнд хандсанд талархаж байна. Дуучин С.Амармандах болон түүний ар гэрийнхнээс дахин дахин хүлцэл өчиж байна" гэсэн байна. 

СБД-ийн МАН-ын удирдлага эмэгтэй ажилтнаа зоджээ

Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд намын гишүүн эмэгтэйгээ зодож гэмтээжээ. Эмэгтэй хүнд хүч хэрэглэж маш хэрцгийгээр зодож гэмтээсэн нөхөр тухайн үед согтуу байсан гэх. Зодсон этгээд энэ талаар “Аягатай цай барьж явахад өөрөө ирээд мөргөсөн” гэж цагдаад мэдүүлсэн байна. Уг хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Энэ сарын 29-ний өдөр бүх нийтээрээ амарна

Энэ сарын 29-ний өдөр бүх нийтээрээ амарна. Эл өдөр Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой тохиож байгаа аж. 

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулж байжээ.

Улмаар УИХ-ын чуулганаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ өдөр бүх нийтээр амрахаар болгосон юм байна.

Д.Янжиндулам: Эрүүл ахуйн дэглэм муу байгаа газарт нүдний ханиад өвчин их байдаг

Сүүлийн үед манай улсад нүдний ханиад хэмээх  вирусээр дамжин халдварладаг өвчин нэмэгдэх хандлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Нүдний ханиад нь нүдний харааг муутгах аюултай өвчин бөгөөд нүд торох, загатнах, их хэмжээгээр улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг аж. Мөн дээрхи өвчин даамжирвал нүдэнд цагаа унаж нүдний хараа муудах цаашлаад хараагүй болох аюултай юм байна. Ингээд Нүдний ханиад өвчний талаар “Талимаа” эмнэлгийн нүдний их эмч, АУ-ны магистр, Килиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Янжиндуламтай ярилцлаа.

-Нүдний ханиад өвчин вирусээр үүсгэгдэг өвчин. Уг өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө танай сайтын уншигчиддад энэ өдрийн мэнд хүргэе. Нүдний ханиад гэдэг нэр энэ өвчний албан ёсны нэршил биш л дээ.  Иргэдийн дунд нүдний ханиад гэж хэлээд заншчихсан юм. Энэ нь вирусийн гаралтай  нүдний салстын халдварт өвчин. Нүдний ханиад өвчин голдуу аденовирусээр үүсгэгддэг. Агаар дуслын замаар халдварладаг учраас нүдний ханиад өвчин гэж нэрлэдэг юм. Аденовирусийн ханиад хүндэрвэл нүдний эвэрлэг цоорох, нүдэнд цагаа унах аюултай байдаг. Гэхдээ эмчид эрт хандсан тохиолдолд ийм асуудал гарахгүй. Xүмүүс гэрээр бусдаас сонссон эм, тосоор эмчлэх тохиолдол байдаг. Зарим хүмүүс янз бүрийн химийн тариа энэ тэр хийлгэчихсэн ирдэг. Дураараа эмчилгээ хийсэн хүмүүсийн эдгэрэх явц нь маш удаан байдаг. Нөгөө талаар уг ханиад нь нэг хүнээс нөгөөд дамжин халдварлахдаа шинж чанараа өөрчилчихдөг. Тиймээс нэг хүнд таарсан эм, тос нөгөө халдвар авсан хүнд таарна гэж байхгүй. Тухайн хүнийг үзэж байж тохирох эм, тариа, эмчилгээ хийнэ. Тиймээс таны нүдэнд ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдолд яаралтай эмчид л хандах нь чухал.Дэлгэрнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

БНХАУ тонн тус бүрээс найман юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авна

Өчигдрөөс эхлэн БНХАУ Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт ногдуулах хураамжаа нэмэхээ Хятадын холбогдох албанаас мэдэгдсэн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Монгол Улсын “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс хураамж авах шийдвэрийг гаргасан талаар албаныхан онцоллоо. Урд хөрш рүү экспортлогдож буй бараа тутмын тонн тус бүрээс найман юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авахаар заасан байна

Их замын түгжрэл Монгол улсыг чиглэж байна

0 километрийн газарт ар арааасаа цувран жагсах элчит тэрэг Монголын газар нутгаар мянга мянган тонн нүүрсийг зөөвөрлөн, тээвэрлэх бараа сүртэй харагдана. Өнгөрсөн зургадугаар сард бүх нийтийн сонгууль болж УИХ-ын шинэ бүрэлдэхүүн бүрэлдэн тогтсон билээ. Монгол улсын шинэ засгийн газар хүндхэн нөхцөл байдалтай тулгарч, нийгэм эдийн засгийн хүнд үед бодлого шийдвэрээ гүйцэлдүүлэх болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын засгийн газар Эрдэнэс Таван Толгой ХХК-г төрийн өмчит компани болгож, арванхоёрдугаар сард нэг тонн нүүрсийг 50 ам доллараар худалдаалж, 2017 онд энэ тоог 60 доллар болгон худалдаалахаар төлөвлөн ажиллаж байнаОдоогийн байдлаар Монгол улсын засгийн газар БНХАУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн корпрацид нэг тонн нүүрсийг 32 ам доллараар худалдаалж байна.

Монгол улсын засгийн газарт нүүрлээд буй гадаад, дотоодын өр, зээлээс шалтгаалан ОУВС төлөөлөгчидтэй хамтран тохиролцоонд хүрсэн ч олон улсын санхүүгийнзах зээлийн голлох "тоглогч" байгууллагууд зээлжих зэрэглэлийг 2 хувиар бууруулж, энэ байдал нь улс орны цаашдын хувь заяанд ноцтой хохирол учруулж болзошгүй.

Монгол улс бусад орноос хараат бус байхын тулд нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэргийг өндөр үнээр гадаад зах зээлд борлууж чадвал дотоод, гадаадын өр, зээлээсээ гарах бүрэн боломжтой юм. Тухайлбал өдөрт 1500 гаруй том ачааны машин дунджаар 135000 тонн нүүрс тээвэрлэж Хятад улсын хил рүү нэвтэрч байна.  Үүнийг сарын хугацаагаар тооцвол 4,050,000 тонн бөгөөд жилд дунджаар 48,600,000 тонн нүүрсийг Хятад улсад худалдаалдаг гэсэн үг. Манай улсын хувьд нийтдээ 4 тэрбум ам долларын нүүрсийг шууд худалдаалж борлуулдаг гэсэн үг.

Харин эн сарын эхээр “BDSec” брюкер, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилтан Ник Коусены хэлж буйгаар тэрээр Монголын нүүрсний томоохон уурхай ирэх  2017 онд 40 сая тонн нүүрс олборлож, боловсруулж чадна. Ингээд өөрсдийн талдаа үр ашигтайгаар тооцох юм бол нэг тонн нүүрсийг 105 ам доллараар зарж чадвал жилийн борлуулалтаас олох ашиг 960 сая ам доллараар нэмэгдэх боломжтой юм. Ингэвэл ДНБ 25 хувиар нэмэгдэж дотоодын эдийн засаг 12 тэрбум ам доллартай тэнцэх юм.

chuhal.mn

Эх сурвалж: Frontera news

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хөдөлмөрлөж байж сэргэлт авчирна тэрнээс амарч байхад амжилт өөрөө ирэхгүй
Зүгээр л тэмдэглээд хойч үеийнхэндээ мэдүүлж сурталчлаад өнгөрөөгөөч дээ. Ямар нэг өдөр гаргаж ирээд яаж ийгээд наашлуулж цаашлуулж байгаад ажлын өдөр тааруулаад амрах юмаа. Ядуу хирнээ яасан завтай?
2016/12/05 151.159.106.14
зочин
Монголчууд хуулийн дагуу олонхиороо сонгосон ерөнхийлөгчийг гадны тагнуул,өдөөн хатгагчид ,тонгол биш хүмүүс ингэж муулдаг
2016/12/05 66.181.188.240
ЗОЧИН
АЛУУРЧИН ӨС ХОНЗОНГИЙН УУРХАЙ ЭЛБЭДОРЖ ИИГ ОГЦРУУЛАХ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА ТӨРӨӨС ЗАЙЛАХ ЕСТОЙ ХОРЧИН ЛАЛАР АРД ТҮМЭН ДУУ НЭГТЭЙ ЯРЬЖ БАЙНА ГАДУУР УУХАЙ ОГЦОРУУЛАХ ЕСТОЙ ЗӨВ ЗӨВ
2016/12/05 103.10.22.54
  • Recent
  • Most Read
  • Most Comment