8o
Улаанбаатар хот
mobile menu

Тайванчууд Трампын утасны дуудлагад талархаж, Хятадууд бухимдаж байна

2016-12-07 10:55:59

1949 оны иргэний дайны улмаас Хятадын засгийн газар хоёр хуваагдаж байсан түүхтэй. Үүнээс шалтгаалан Тайван болон жижиг арлын орнууд нэгдэж нэг засаг захиргаанд төвлөрч Хятад улс дангаар хэд хэдэн жижиг хотыг нэгтгэн төвлөрүүлж байсан түүхтэй.Тайван нь АНУ холбоотон улс бөгөөд албан ёсны дипломат харилцаа байхгүй ч батлан хамгаалах, эдийн засгийн салбарт хамтран ажилладаг орон юм. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Тайваны удирдлага руу залгасан нь Хятад улсын бодлогыг өгүүсгэж, харилцаагаа сэвтүүлж буй хэрэг юм. Тайваны ард түмэн Доналд Трамп биднийг ашиглан Хятадтай харилцаа тогтоох, бэхжүүлэх хүсэл сонирхолтой байгаа харин зарим иргэд тусгаар хотын хувьд хуучин холбоотоноо хүндэтгэж буйд талархаж байна гэв.

 Трамп Тайванчуудыг талцуулж байна

Тайванд гэрийн үйлчлэгчээр ажилладаг Ян Ло-Ша “Доналд Трамп өөрийн биеэр залгаж, манай удирдлагатай ярисан нь манай хоёр улс, хотын харилцаа сайн гэдгийг илтгэн харуулж байна. Магадгүй АНУ-ын удирдлагуудтай харилцаа тогтоох нь Тайванчуудад хамгаалалт болж, нөлөө бүхий хот, улс болох боломжтой юм. Мөн мэдээллийн технолгийн ажилтан Ховард Ву “Би Хятадуудад нээх тийм дуртай элгэмсэг хүн биш. Хятадууд хүчирхэг хэрнээ дээрэнгүй ард түмэн” гэж CNN-д мэдээллээ.   

Зарим иргэдийн үзэж буйгаар АНУ-тай шууд харилцаа тогтоох нь Тайванд геополитикийн хувьд ашигтай аж. Тайваны их сургуулийн сэтгэл судлалын оюутан Пень Юу Чуан “Трамп Хятадтай хэлэлцээр хийхийн тулд биднийг ашиглаж байна” гэв.

chuhal.mn

Эх сурвалж: CNN

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл