8o
Улаанбаатар хот
mobile menu

Пак Гын Хэ ирэх дөрөвдүгээр сард огцорно

2016-12-07 11:38:00

Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй уулзсаныхаа дараа эрх баригч Саенури намын дарга Чун Жин Сук түүнийг ирэх оны дөрөвдүгээр сард огцруулах төлөвлөгөөг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрснийг зарлалаа. Дөрөвдүгээр сарын сүүлээр одоогийн ерөнхийлөгчийг огцруулж, зургаадугаар сард нь ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөжээ.

Харин ирэх Баасан гарагт ерөнхийлөгчийг хууль зөрчсөнд тооцож яллах эсэхийг сөрөг хүчний санаачилгаар парламент хэлэлцэх юм. Пак Гын Хэ ерөнхийлөгч “хэрвээ хууль зөрчсөнд тооцож яллах санал парламентаар дэжигдвэл надад хэлэх зүйл байхгүй, Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг дагах болно” гэж хэлсэн тухай бас мэдээлжээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найз Чой Сүн Силийг тойрсон дуулиан түүнийг албан тушаалаасаа огцроход хүргээд байгаа ба өөрөө огцроход бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа. Яллах хувилбарыг парламент дахь сөрөг хүчнийхэн болон эрх баригч намын зарим гишүүд мөн дэмжиж байгаа ажээ. Гэхдээ хууль ёсоор ерөнхийлөгчийг яллахын тулд парламентын нийт 300 гишүүний доод тал нь 200 гишүүний дэмжлэгийг авах ёстой. Гэтэл сөрөг хүчин парламентад 165 суудалтай юм. Пак Гын Хэгийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн таван жилийн хугацаа 2018 оны хоёрдугаар сард дуусах байв.

chuhal.mn

Эх сурвалж: South China Morning Post

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
HFHF
FGHF
2016/12/08 103.9.90.98