8o
Улаанбаатар хот
mobile menu

Индонезд гамшигт үзэгдэл болж 52 хүн амиа алдлаа

2016-12-07 16:25:42

Индонезд лхагва гарагийн өглөө хүчтэй газар хөдлөлт болж, 52 хүн амиа алдсан талаар Индонезийн Гамшигийн менежментийн агентлагаас мэдээллээ. Индонезийн Пидьи Жаяа дүүргийн орчимд 6,5 магнитудын газар хөдлөлт болж, ойр орчмын дэлгүүр, байшин тэр чигтээ нуржээ.

2004 онд Асэ мужид болсон газар хөдлөлтийн улмаас цунами үүсч 80,000 хүн амиа алдаж байсан. Харин улсын удирдлагуудын хэлж буйгаар энэ удаагийн газар хөдлөлт цунами үүсгэхгүй хэмээн мэдээлжээ. 
Газар хөдлөлтөд хамгийн хүчтэй өртсөн Пидьи Жаяа дүүргийн орлогч дарга Саид Мулядигийн хэлснээр амь үрэгсдийн тоо өсөх хандлагатай байгаа гэнэ. Түүний AFP мэдээний агентлагт мэдэгдснээр нас барсан иргэдийн дунд хүүхдүүд байсан ба тус дүүргийн эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байгаа юм байна.

Women stand next to their relatives, who were killed in Wednesday's earthquake, in Pidie Jaya, Aceh province.

Нурангин доороос хүмүүсийг гаргаж авахад хүнд машин технологи ашиглаж байгаа ч дахиад өөр машинууд хэрэгтэй байна гэж тус дүүргийн дарга Айюб Аббас Associated Press агентлагт ярьсан байна.

chuhal.mn

Эх сурвалж:BBC 

 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл