Залуусын дунд эрчтэй мода болоод байгаа "Мannequin challenge"-д Алабама хотын хэсэг залуус буу барин нэгджээ. Тус бичлэгийг хийх явцад 22 болон 19 настай хоёр иргэн санамсаргүй сум алдсан хэрэг гарлаа. Энэхүү бичлэгийг арваннэгдүгээр сарын 9-ны өдөр өөрсдийн "Фейсбүүк" хуудасанаа нийтэлж, олны өмнө ил болгосон бөгөөд тус бичлэгт хар тамхи, хэд хэдэн хууль бус эзэмшигч нь тодорхой бус буу зэвсэг олдсон талаар хотын цагдаагийн албанаас мэдээлж, энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна гэжээ.
Мөн тус хэрэгт хар тамхи зарж, борлуулсан хэрэглэсэн хэмээн 23 настай Терри Браун, 49 настай Кеннит Фенил Вайт нар сэжиглэгдэж байгаа талаар мэдээллээ.
Ийнхүү хууль зөрчсөн олон тооны буу, хар тамхи зэргийг ашиглан бүтсэн "Манникен челленж"-ийг оруулж байна. Та видеог үзэхийн тулд Гүүгле аккаунтын хаягаар нэвтэрч үзэх шаардлагатайг сануулж байна.
chuhal.mn
Эх сурвалж: BBC, HUFFINGTON POST