АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн оролцсон Эн-Би-Си телевизийн "Running Wild" реалити шоу нэвтрүүлгийн дугаар маргааш цацагдах юм байна. Нэвтрүүлгийн хөгтлөгч Беар Гриллс болон Барак Обама нар өнгөрсөн 9 дүгээр сард Аляскад очиж энэхүү дугаарыг бичүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн нэвтрүүлэгт оролцох асуудлыг АНУ-ын Нууц Албанаас зөвшөөрсний үндсэн дээр Барак Обама оролцсон байна. Цагаан Ордны зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама байгаль хамгааллын асуудалд анхаарлаа хандуулдаг гэдгээ үзэгчдэд харуулах үүднээс энэхүү нэвтрүүлэгт оролцсон хэмээн мэдээлсэн байна.