Домогт Роллинг Стоунз хамтлагийн дуучин Мик Жаггер найм дахь хүүхдээ өлгийдөж авсныг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Эдүгээ 73 настай Жаггерын эхнэр 29 настай, Америкийн балетчин Мелани Хэмрик бөгөөд тэдний анхны хүүхэд (эрэгтэй) Пүрэв гарагт Нью-Йоркод мэндэлсэн байна.Хэдийнээ элэнц өвөө болоод байгаа Жаггер таван эхнэрээс төрсөн долоон хүүхэдтэй. Тэдний ахмад нь 45 настай Карис Хант юм.
Роллинг Стоунз хамтлаг одоо 25 дахь цомогоо гаргахаар ажиллаж байгаа аж.