8o
Улаанбаатар хот
mobile menu

Тони ба Барри: Бид бурхантай тоглоогүй, хүүхэдтэй болохыг хүссэн

2016-12-10 12:23:00

Техник технолги, шинжлэх ухаан, анагаахын салбарын үсрэнгүй хөгжил дэвшил хүний төсөөлж байсанаас илүү боломж нээлтийг бий болгож байгаа билээ. Тэгвэл Лондон хотноо амьдардаг ижил хүйстэн гэр бүл гишүүдийнхээ тоог нэмэж 3 охинтой болохоор шийджээ.

Анхны ижил хүйстэн гэр бүлийн тухай сонирхолтой баримт

  • Барри болон Тони Барлов нар Их Британи дахь хамгийн анхны гэй гэр бүл юм.
  • Тэд тээгч эх ашиглан 4 хүүгийн аав, ээж болжээ.
  • Одоогийн байдлаар тэд эсийн эмброй хуваагдал ашиглан гурван охинтой болохоор шийджээ.

Тони болон Барри нар 1999 онд хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулж, 4 хүүгийн ээж, аав болсон. Тэгвэл тэд саяханаас эмброй эсийн хуваагдалыг ашиглан хүүхдийн хүйсийг сонгож, 3 ихэр охинтой болохоор шийджээ. Тэд Их Британийн хуулийн дагуу Бразил загвар өмсөгч эмэгтэйн өндгөн эсийг АНУ-д шалгуулахаар өгчээ.

Тэд сэтгэгдэлээ олон нийтэд ийн хуваалцжээ “Бидний хамгийн том хүүхдүүдийг Саффрон, Аспен гэдэг 17 настай, харин удаах хүүг маань Орландо 13 настай. Отгон ихэр хүүхдийг минь Даллас Жаспер гэдэг. 6 настай. Одоо бид шинэ гэр бүлийнхээ гишүүдийг угтан авахын тулд дахин 3 өрөө хэрэгтэй болох нь дээ” гэжээ.

Шинээр төрөх гурван ихэр охины ээжийг Бразилийн нэрт загвар өмсөгчөөр сонгож, түүний өндгөн эсийг 50000 ам доллараар худалдан авсан байна. Тони цааш үргэлжлүүлэн “Хүүхдүүд их хурдан өсөх юм. Магадгүй тэд удалгүй үүрнээсээ нисэх шувууд шиг нисээд яваад өгнө. Иймд миний амьдралд дахин хүүхэд хэрэгтэй. Өмнөх 4 хүүгээ өөрсдийн эр бэлгийн эсээс авч тээгч эхээр төрүүлж байсан” гэжээ.

Тэд шинээр мэндлэх охидоо Парис, Милан, Лондон хэмээн нэрлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тэд “Биднийг маш олон хүмүүс хүүхдийнхээ хүйсийг сонгож, бурхантай тоглож байна гэж буруутгадаг.Магадгүй энэ бүхэн миний амиа хичээсэн зантай холбоотой байж болох юм. Гэхдээ бидэнд хүүхэд хэрэгтэй шүү дээ. Бид ч тэдэнд сайн сайхан ирээдүй бий болгож өгч чадна гэдэгтээ итгэлтэй байна.Аав, ээж болно гэдэг энэ дэлхийн хамгийн сайхан зүйл” гэж олон нийтэд мэдээлжээ.

Эх сурвалж: Dailymail.co.uk

CHUHAL.MN


 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
залгамж хойчоо бэлдэнэ ээ гэж
2016/12/10 203.91.116.94
  • Recent
  • Most Read
  • Most Comment