8o
Улаанбаатар хот
mobile menu

7 хоногийн өрнийн зурхай

2016-12-12 09:08:01

Хонь: Бизнес, ажил хэрэг бүтэмжтэй байна. Шинэ санаа, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ямар ч саад тулгарахгүй. Хамтрагчид тань таныг бүрэн дэмжиж, итгэл хүлээлгэнэ. Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ бүтээхэд хялбар байх болно. Бусадтай хамтран ажиллах нь илүү их өгөөжтэй. Хайртай хүнийхээ таагүй нууцыг нээж, өнгөрсөн асуудлыг сэргээх бололтой.

Үхэр: Хувь заяанд өөрчлөлт гарах үе. Аливаад нэгэн хэвийн ханддаг хандлагаа өөрчлөхийг од эрхэс зөвлөж байна. Авьяас чадвараа гаргаж чадвал аль ч салбарт амжилт дагуулахын сацуу эсрэг хүйстнийхээ анхаарлыг ч татахыг үгүйсгэхгүй. Өөрийн хүч бололцоог хэрхэн дүгнэснээс таны ирээдүй шалтгаална. Иймээс өөртөө итгэлтэй байж, чадах бүхнээ хийгээрэй.

Хамтатгах: Хоёрдмол шинжтэй долоо хоног. Ганц бие хүмүүс сонирхолтой шинэ танилтай болно. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ. Бизнесийн шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол долоо хоногийн дунд үе тохиромжтой.  Итгэлцэл муутай хосууд салахад хялбар байх болно.

Мэлхий: Долоо хоногийн эхээр уран бүтээлчид арвин олз омогтой байна. Өөрийн авьяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Долоо хоногийн дундуур цагаа маш нарийн төлөвлө. Ингэж чадсанаар таны нэр хүнд өсч олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Таны сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх магадлал байна. Учир нь, таны хөнгөн, хүнд итгэмтгий занг тань ашиглаж тоглолт хийх гэж байгааг анхаар.

Арслан: Долоо хоногийн эхэнд бага зэрэг түгшүүртэй байна. Бизнесийн илтгэл тайлан олны таашаалыг хүртэнэ. Ажил төрлөө солих талаар бодох бололтой. Амьдралдаа өөрчлөлт хийх нь танд таатай нөлөөллийг авчирна. Аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд таатай. Гэр бүлдээ цаг гаргаж, ахмад настнуудын эрүүл мэндэд анхаарал хандуулаарай.

Охин: Долоо хоногийн эхээр санасан бодсон бүхэн бүтэмжтэй байна. Таны өнгөрсөн хичээл зүтгэлээ шагнуулах, санхүүгийн ашгаа нэмэгдүүлэхэд найдах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур гэр бүлтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хайртай дотны хүнтэйгээ харилцахдаа болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй гаргасан үйлдэл удаан хугацааны турш хагацал авч ирэх шалтгаан болж болзошгүй. Санхүүгийн алдагдал хүлээх магадлалтай.

Жинлүүр: Долоо хоногийн эхээр ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээгээрэй. Та өөрийн мэдрэмж, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөлдөө бүтээлч хандах цаг хэдийн иржээ. Нэр төрд хүрэх хүсэл хөдөлнө. Долоо хоногийн сүүлээр бичиг баримтаа цэгцлэх, бизнесийн онцгой үйл ажиллагаа явуулах, эсвэл гэрийн даалгавраа хийхэд хялбар байх болно. Стресс, үүрэг амлалт та болон таны хайртын хоорондох үл ойлголцлыг томруулж мэднэ.

Хилэнцэт: Энэ долоо хоногт сэтгэл хөдлөл өндөр байх болно. Хайр дурлалын асуудал таны санааг зовооно. Ганц бие хүмүүс хуучин амраг эсвэл боломжит нэгний дунд эргэлзэж эхэлнэ. Ажил хэрэг танаас илүү анхаарал шаардана. Тансаглал, илүү зардлаа танахгүй бол санхүүгийн хүндрэлтэй нүүр тулна. Бусадтай харилцахаас илүү дотоод хүндтэйгээ ярилцах нь танд илүү хялбар санагдана.

Нум: Шинэ долоо хоногт хувийн харилцаандаа анхаараарай. Ажил мэргэжилтэй холбоотой олон боломж гарч ирнэ. Найз нөхөддөө өөрийн мэдрэмжээ хуваалцаж, дотно ярилцах хэрэгтэй. Сэтгэл дотроо бодож явдаг бүхнээ хуваалцаж, өөрийгөө зөвөөр ойлгуулах боломжтой. Шинэ зүйл туршиж үзэх гэж байгаа бол ганцаараа шийдвэр гаргах хэрэггүй.

Матар: Жижиг асуудалд анхаарал тавиагүйгээс болж таагүй явдал үүснэ. Таны хийхээр төлөвлөсөн ажил цуцлагдах магадлалтай. Сэтгэл хөдлөлөө барьж, аль болох тайван байхыг хичээгээрэй. Адал явдалд дурладаг зан тань сэргэх болно. Мэдлэгийн хүрээ, үзэл бодлоо тэлэхийг хүсч байгаа бол алс хол аяллаар явахыг зөвлөж байна. Одооноос эхлэн мөнгөө хадгалж эхэлбэл тун удахгүй хүссэн аялалдаа гэр бүл найз нөхдийн хамт явах болно.

Хумх: Энэ долоо хоногт зорилгоо биелүүлэх боломж нээгдэнэ. Шинэ төсөл болон худалдаа наймаагаа эхлүүлэхэд тааламжтай цаг байна. Өөртөө итгэх байдал болон хувиа хичээх үзэл тань нэмэгдэнэ. Хайр дурлалын асуудлаас болж сэтгэл гутралд орох магадлалтай. Та хэн нэгэнтэй өөрийн санаа бодол мэдрэмжээ хуваалцахаас зугтаах хэрэггүй. Биеийн эрүүл мэнддээ анхаарал тавьж, нойр хоолондоо сайн байх хэрэгтэй.

Загас: Санхүүгийн нөхцөл байдалдаа анхаарал хандуулаарай. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт болох зүйлсэд мөнгөө зарцуулах хэрэгтэй. Ажилдаа тушаал ахиж, цалин хөлс нэмэгдэх магадлалтай. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөснөөр эрч хүчээ нөхөж, сэтгэл санаагаа тайвшруулж чадна. Хосуудын харилцаанд итгэлцэл батжиж, хайр сэтгэл гүнзгийрнэ. Эрүүл мэнддээ ямагт анхаарал тавьж байх хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment