8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ромео, Жульетта” жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно

2015-12-18 09:38:00

Улсын драмын эрдмийн театрын өвөл цагийн нээлтийн үзвэр “Ромье Жульетта” жүжиг өнгөрсөн ням гаригт сүүлийн тоглолтоо хийсэн. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй. Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт,өнгө төрхтэйгээр найруулан тавигдсан.Гэвч хуваарийн дагуу сүүлийн тоглолтоо хийсэн тус жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 17, 18-нд 18:00 цагт 19, 20-нд 17.00 цагуудаас дахин тоглохоор болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл