8o
Улаанбаатар хот
mobile menu

“Miss world-2016” тэмцээний санал асуулга үргэлжилж байна

2016-12-12 13:37:03

АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 18-ны өдөр “Miss World” буюу “Дэлхийн мисс” тэмцээний финалын шатны шалгаруулалт болно. Нийт 120 орны оролцогч өрсөлдөж буй уг тэмцээнд Монголыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож буй. Тэрээр авьяасын үзүүлбэрээрээ шилдэг 10-т шалгарсан төдийгүй, финалын шалгаруулалтын өдөр эхний эгнээнд бүжиглэхээр болж, амжилттай оролцож байна. Мөн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга дуусахад зургаан хоног үлдсэн бөгөөд хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр "шилдэг 10-т" автоматаар орох юм.

Эцсийн ялагчийг MobStar aрр-р тодруулах бөгөөд санал асуулга эхэлсэн.

1. Доорх линкээр апп-ыг суулгаад, share.mobstar.com/info.php?id=94697

2. Mobstar-caa "MISS WORLD OFFICIAL" гэж бичээд хайна,

3. Miss World-ын profile гарч ирэх бөгөөд түүн дээрээс Монголынхоо авъяасын үзүүлбэрийг олох,

4. Бөрийн оролцогчийнхоо "зүүнээс (тоо байгаа одоогоор 1000 давсан) баруун тийш гулсуулан YES" хэмээн саналаа өгнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment