8o
Улаанбаатар хот
mobile menu

Times of India: Энэтхэг улс манай оронд ямар төрлийн тусламж өгөх эсэхээ шийдээгүй

2016-12-13 09:12:00

Хятад улс Монгол улсад тависан эдийн засгийн хориг арга хэмжээнээс шалтгаалан хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа билээ. Энэтхэг улс Монголд тулгарсан хүндрэлтэй асуудлыг даван туулахын тулд нэг тэрбум ам долларын үнэ бүхий тусламж, зээлийг олгоно гэсэн мэдээлэл Энэтхэгийн "Times of India" вебсайтад гарчээ. 

Энэтхэгийн гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч “Бид Монголчуудтай хамтран ажиллахад бэлэн байна. 2015 оны тавдугаар сард манай улсын ерөнхий сайд айлчилж байсан бөгөөд хэд хэдэн салбарт хамтран ажиллах талаар зөвшилцсөн. Айлчлалын үеэр Монголын засгийн газарт нэг тэрбум ам долларын үнэ бүхий тусламжийг олгохоор тохиролцсон гэв

Гэвч Энэтхэг улс Монгол Хятадын маргаанд тун анхааралтай хандаж байгаа бөгөөд Монголын санхүүгийн хямралын гол шалтгаан нь өрөөс болсон хэмээн үзэж байгаа юм.

  • Хятад Монгол улсад Далай ламын айлчлалын дараа эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн
  • Энэтхэгийн засгийн газар 2015 онд Монгол улсад нэг тэрбум долларын тусламж үзүүлнэ гэж амлажээ. 

Монголын элчин сайд Г.Ганболд “Бид Энэтхэг улстай оюун санаа, шашин шүтлэг соёл уламжлалаараа ижил ард түмэн юм. Хятадын засгийн газар хахир хүйтэн өвлөөр манай улсын иргэдийн амьдралыг үл тоон эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа. Энэтхэг улс бидэнтэй хамтран ажилласан нь Хятадын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд хүч болж байна” гэжээ. 

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Прадееп Рават “Одоогийн байдлаар Монголчуудад ямар төрлийн тусламж өгөхөө шийдээгүй байна” хэмээн онцолж байна. Далай ламын айлчлалын дараа хоёр талын айлчлал цуцлагдаж, хэд хэдэн гэрээ хэлэлцээр хийгдэх үгүй нь эргэлзээтэй байгаа аж.  

Хятадын хилээр хүнд даацын ачааны машин нэвтэрэхэд машин тус бүрээс 10 юань харин тээвэрлэж буй барааны нийт үнийн дүн 10000 юаниас дээш бол 0,1 хувьтай тэнцэх хэмжээний татварыг ноогдуулан авч байгаа билээ. Татварын үнээ нэмэгдүүлэх болсон нь Хятадын “нэг зам, нэг бүс” бодлогод сөргөөр нөлөөлөх юм. Энэхүү эдийн засгийн хориг арга хэмжээнд ОХУ ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй бөгөөд Хятад улстай санал зөрөлдөх алхам хийхийг хүсэхгүй байгаа талаар илэрхийлжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nam bus irgen
Ah nar geed baigaa Orosuudin unen nuur tsarai tar ni tanigdaj bna.
2016/12/13 122.201.31.113
S
Xoxinee xoxino
2016/12/13 202.179.29.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment