8o
Улаанбаатар хот
mobile menu

БОТОКСИЙГ ӨМӨӨРӨХҮЙ НЬ.

2016-12-13 09:20:00

Сүүлийн үед  мундаг мундаг эмч нар ботоксийн  талаар зөндөө их юм бичжээ. Түүний ачаар хүмүүс ботоксийг   Clostridium botulinum гэдэг бактерийн хор юм байна, булчинд очих мэдрэлийн  төгсгөлд хориг хийснээр тэнд  очих дохио үгүй болж булчинг агшилтгүй болгох үйлчилгээтэй гэдгийг нь мэддэг болжээ.

Ботокс  тарилгын тухай  анх үүссэн цагаас нь хойш  ач тусын талаар нь маргалдаж ирсэн бөгөөд шалтгаан нь ердөө бактерийн хор.  Тэгтэл бид  бактерийн омог, тэдгээрийн  хорыг  эмчилгээнд  зөндөө их хэрэглэдэг шүү дээ. Жишээ нь аюулт өвчнөөс урьдчилан сэргийлдэг вакцинууд бол нөгөө л өвчин үүсгэгч бактеруудын идэвхгүй омог болон сулруулсан хорууд. Бас хамгийн анхны антибиотик болох пенициллин маань мөөгөнцрийн гаралтай хор. Тэгвэл ботокс  тэднээс юугаар ялгаатай болоод таалагдахаа больчихвоо. Тэр мөн ялгаагүй хоруу чанарыг нь сулруулсан бактерийн гаралтай бүтээгдэхүүн.

Ботоксийг зөвхөн гоо сайхны зорилгоор хэрэглэдэг гэж  хүмүүс боддог, харин анагаах ухааны бусад салбарт маш өргөн ашигладаг гэдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй байхаа. Анх нүдний эмч нар нүдний солирыг засах зорилгоор хэрэглэсэн бөгөөд одоо ч хэрэглэсээр байгаа. Цус харвалтын дараа булчин чангарч эмгэг хөдөлгөөнүүд бий болоход ботокс бас авралын од. Архаг мигрень өвчин, булчин шөрмөсний өвдөлтийн хам шинж, гилжгий хүзүү, нүүрний  булчингийн таталт, гар хөлийн салгалалт, суга, алга улны хөлрөлт, толгой болон цавины хөлрөлт гэх мэтээр жагсаалт үргэлжлэнэ.

Тэгвэл төрөлхийн саажилттай хүүхдүүд халбагаа баримаар, харандаагаа баримаар байгаа бяцхан гард, алхахад садаа болж байгаа чангарсан хөлийн булчинд,  тэсхийн аргагүй чангаран өвдөж байгаа нуруу, хүзүүний булчинд  та юу хийдэг гэж бодож байна?  Зөвхөн зорилгот булчиндаа хүрч үйлчилдэг, системийн нөлөөгүй энэхүү тарилга нь туршлагатай эмчийн гарт олон олон хүнд  бие махбодийн болоод  сэтгэлийн  амар тайван байдалыг авчирах  шидэт тарилга юм.  Ингэж өргөн хэрэглэдэг  “хорын”  өчүүхэн бага  тунгыг  өөртөө итгэлтэй байхын тулд яагаад зориулж болохгүй гэж. 

Ботоксд бас нэг сайхан чанар бий, энэ нь эргэх процесс, тэр хэзээ ч  юуг ч нэгмөсөн хөдөлгөөнгүй болгохгүй ээ.  3-4 сар болоод л булчингийн мэдрэлжүүлэлт  дахин сэргэж  агшиж  эхлэнэ.  Цагаасаа өмнө ботоксийн үйлчилгээ гарчлаа гэж битгий бухимдаараа, таны мэдрэлжүүлэлт  хурдан сэргэдэг  мундаг  юм байна, бас ботокс бага үйлчилдэг гэж битгий гомдлоорой, таны бактерийн эсрэг дархлаа сайн байгаа юм байна.  Хэдий тийм ч аливаа эмчилгээг зааврын дагуу бус, тун болон байг буруу  хийвэл урт,  богино хугацааны хүндрэл гарах нь ойлгомжтой.

Тэгвэл ямар үед ботокс аюултай юм бэ?  Тарилгын хэлбэрээр байгаа сулруулсан дан хор биш харин ботулины хорыг  үйлдвэрлэгч  Clostridium botulinum бактерийг идчихвэл мэдээж  аюултай.  Харин бактерийг нь хаанаас идчихэж болох талаар та бүхэн мэдлэгтэй болсон гэж бодож байна. 

 

 

"Гран При" эмнэлгийн их эмч  АУ-ы Доктор Х.Алтанзул

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Aris harshil ,belgiin zamin emneleg sh dee,yun hun turuuleed saw tsooloh be,arai denduu hudlaa medeelel bichih yuma.
2016/12/25 202.9.41.30
Зочин
Их оновчтой зөв мэдээлэл байна.Миний мэдэхийн Гран При эмнэлэг 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа арьс , харшил бэлгийн замын салбардаа дээгүүр бичигддэг мундаг эмнэлэг шүү.Амжилт хүсье.
2016/12/21 182.160.32.20
Зочин
Арьс харшилын эмнэлэгт яахаараа хүн төрдөг байнаа ...Эмэгтэйчүүд эх барих газар очдоггүй юм уу...Ингээд л улаан цайм хүнийг,,албан газрыг тэр чигээр нь гүтгээд байх юмаа ..
2016/12/21 182.160.32.20
haitan
Ene hun anduurchihjee. baiguullagiin bolon hunii ner tord yamar negen notloh barimtgui ingej haldaj bolohguishdee. ene emneleg chini 20 jil aris harshil goo saihnaar dagnan ajillaj bgaa emneleg.
2016/12/21 182.160.32.20
зочин.
Энэ Гран При эмнэлэгийхэн нүд улаан мөнгө цагаан хүмүүс юм да. Нээх их мөнгө авч хүн төрүүлээд савыг нь цоолоод дахин төрөх боломжгүй болгочихоод заргалдхаар прокурорт нь авилгал өгчихдөг хүмүүс дэ.
2016/12/19 66.181.170.18
  • Recent
  • Most Read
  • Most Comment