8o
Улаанбаатар хот
mobile menu

Трамп хувийн бизнесээ орхих тал дээр итгэлгүй байна

2016-12-13 14:09:00

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп энэ сарын 15-нд хувийн бизнесээ цаашид яах тухайгаа зарлах хэвлэлийн бага хурал зарлаад байв.

Гэвч энэ хурлыг ирэх сард хийхээр хойшлуулсан тухай түүний багийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Үүнийхээ шалтгааныг Трамп ойрын үед өөрийн танхимыг бүрдүүлэхээр шинэ томилгоон дээр завгүй ажиллаж байгаатай холбоотой гэсэн байна. 

Дональд Трампыг сонгогдсоноос хойш түүний ашиг сонирхлын зөрчлийн талаар маргаан дэгдэх болсон. Бизнесмэн хүнийхээ хувьд түүнд АНУ болон хилийн чанадад маш олон хөрөнгө, ашиг сонирхол байдаг бөгөөд зарим шийдэгдээгүй хуулийн маргаан ч байдаг юм.

Өнгөрсөн Ням гарагт Fox News сувагт ярихдаа Трамп хувийн бизнесүүдээ гэр бүлийнхэн болон гүйцэтгэх удирдлагууддаа шилжүүлнэ гэж ярьж байв.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment