8o
Улаанбаатар хот
mobile menu

"Севол" хөлөг онгоцны ослын үеэр Пак Гын Хэ хаана, юу хийж байсныг тогтооно

2016-12-14 12:52:09

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон дуулиантай холбоотой гурав дахь байцаалт өнөөдөр тус улсын парламентын танхимд эхэлж байна.

Хууль тогтоогчид энэ удаа 2014 оны дөрөвдүгээр сард Севол хөлөг онгоц осолдож 300 гаруй сурагч амиа алдах үед Пак Гын Хэ хаана юу хийж байсныг гэрчүүдээс байцаах юм. Ерөнхийлөгчийн үүргээ мартсан Пак хатагтай энэ үед гоо сайхны хагалгаанд орж байсан тул долоон цагийн турш хаана байгаа нь мэдэгдэхүй, олдохгүй байсан гэсэн яриа гараад байгаа.

Парламентын байцаалт дээр нийт 17 хүнийг гэрчээр дуудсаны дотор Хөх ордны эмч асан хүмүүс, ерөнхийлөгчийн арын албаныхан зэрэг багтаж байна. Зарим нэг гэрчүүд мэдүүлэг өгөхөөс татгалзаж чуулганы танхимд ирээгүй бөгөөд парламент тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Korea Times

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Үнэхээр увайгүй улс төр манайд гүн бат тогтжээ.
Манайхан Далай ламд виз өгсөн гэж консулын ажилтнаа халсан ч юмуу яасан ч юм домоглоод өнгөрч байгааг энэ үйлдэлтэй харьцуулбал бид зүгээр л тоглоомын ертөнцөд амьдарч байгаагаа ойлгоно
2016/12/15 151.159.104.78
ардчилал
Алдчилал гэж юу байдгийг Солонгосоос суралцаасай билээ манай төрийн дээд албан тушаалтууд минь ээ, үнэхээр хууль хүн бүрт тэгш үйлчилдгийн тод жишээ бишүү?
2016/12/14 103.229.123.191
  • Recent
  • Most Read
  • Most Comment