8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай: С.Зориг агсны хэргийн шүүх хурал 7 хоног хойшиллоо

2016-12-14 13:05:00

 

Өнөөдөр эхэлсэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг өмгөөлөгчдийн хүсэлтээр долоо хоногийн хугацаанд хойшлууллаа. Шүүх хурал арванхоёрдугаар сарын 21-нд 11.00 цагаас Хорих 461-р ангид болно. Өмгөөлөгчид Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахдаа "Хавтаст хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа" гэж тайлбарласан байна. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг Шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргажээ. Өнөөдрийн хуралд хохирогчдын талаас УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцох мэдээлэл байсан ч тэрбээр Шүүх танхимд ирсэнгүй. 

Манай сурвалжлах хэсгийн мэдээлж буйгаар шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж шүүх хурлын үеэр мэдээлэл өгөхөөс татгалзаж, "Даралт ихсээд бие муу байна" гэсэн байна. Шүүх хурал болж буй газар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байсан ч цагдаагийн хамгаалалт суларч, явж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment