Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэлэхдээ "Эрдэнэт" үйлдвэрийн захирлын цалинг 10 мянган доллараар тогтооё гэж би зөвшөөрсөн нь үнэн. Дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирддаг захирлыг цалин 10 мянган доллар байх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд надад 14 саналыг албан тоотоор ирүүлсэн.Үүнээс 4 саналыг зөвшөөрч, 10 саналыг зөвшөөрөөгүй.
Зөвшөөрөөгүй санал дотор Эмчилгээнд зарцуулах зардлыг өгдөг байсныг болиулсан, Жилд нэг удаа гэр бүлийн гишүүний хамт амрах, аялах зардлыг даах саналыг зөвшөөрөөгүй. Мөн Улаанбаатар хотод 4-5 өрөө байрыг үйлдвэрийн зардлаар авахыг болиулсан мөн Нэг хүүхдийг гадаадад сургах зардлыг компани даах саналд үгүй гэж хэлсэн. Хэрэв 49 хувийг эзэмшиж байсан тал эсэргүүцэж, буруу гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандсан нь дээр хэмээн мэдээлэл хийлээ.
Ц.Ням-Осор: "Эрдэнэт" үйлдвэрийн захирлын цалинг 10 мянган доллараар тогтооё гэж би зөвшөөрсөн нь үнэн
2017-04-05 12:51:00