8o
Улаанбаатар хот
mobile menu

Жинлүүр: Танд санаандгүй асуудал гарч ирнэ

2016-12-15 09:58:12

ХОНЬ - (3/21-4/19)

Та өглөөгүүр чухал ажлаа дуусгахыг хичээ. Ингэснээр өөр зүйл хийх илүү цагийг өөртөө гаргаж чадна. Ихэнх Хонь эрч хүчээр дүүрэн байна. Өчигдрийг бодвол өнөөдөр найзуудтайгаа өдрийн хоол идэж, нөхөрсөг яриа өрнүүлнэ. Спортын томоохон тэмцээн уралдаан зохиогдвол алдахгүй үз. Эртхэн тасалбараа худалдан авч, өөрийн багаа дэмжээрэй.

ҮХЭР - (4/20-5/20)

Гэр бүлтэйгээ замд гарахад хөгжилтэй өдөр байна. Адал явдалтай учрах хүсэл тэмүүлэл маш их байна. Хэрвээ та нарын ихэнх нь энэ аялалыг төлөвлөсөн бол хайртай хүнтэйгээ сайхан хоол идэж, дэлгүүр хэсч, цэцэрлэгээр хамт яваарай. Үхрийнхэн амралтын цаг хугацаандаа тааруулж хангалттай мөнгө нөөцлөхийг бод. Харийн газар гоё сайхан байхыг эрмэлз. Өнөөдөр таны амьдралд эмэгтэй хүн маш хүчтэй нөлөөлөх нь. Гэрээсээ хол амьдарч байгаа хүмүүст энэ илүү их хамаатай. Хайр дурлалд азтай байх нь.

ИХЭР - (5/21-6/21)

Таны өгөөмөр зан бусадтай харилцах харилцаанд тань эергээр нөлөөлнө. Ямар нэг зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа бол сайтар бодолцож үзэхийг сануулж байна. Хэрвээ томоохон баярын арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол зарлагаа багасгахын тулд түрүү жил үлдсэн жижиг сажиг чимэглэл хэрэглэж болно шүү дээ. Хүүхэдтэй бол зураг зуруулж, ил захидал хийлгэвэл өвөрмөц болохоос гадна мөнгөө хэмэх сайн талтай.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Цочмог бөгөөд бодлогогүй гэдэг үг энэ өдрийг тодорхойлох болно. Өнөөдөр танаас их хүч чадал шаардагдах болно. Энергээ дэмий сарниулах хандлагаас зайлсхийхийн тулд хувийн сахилга баттай байх хэрэгтэй. Тийм тохиолдолд ахиц гарч, зөв зохистой санаа төрж, хүрсэн амжилтандаа сэтгэл дүүрэн байх болно. Жижиглэнгийн худалдаа явуулдаг хүмүүсийн хичээл зүтгэл үр дүнгээ өгнө. Үйлчлүүлэгчид чинь сэтгэл ханамж өндөр байж, найз нөхөддөө санал болгох болно.

АРСЛАН - (7/23-8/22)

Элэгсэг, найрсаг байдлаар ямар ч саад бэрхшээлийг даван гарна. Хүмүүс таны уур бухимдлыг төрүүлж башир аргандаа оролцуулахыг хичээнэ. Харин та нүдээ аниад хувь хүний зөв, боловсон байдалд л анхаарвал бүх зүйл ард хоцорно. Хийх ёстой зүйлээ л хийгээд өнөөдрийг өнгөрөөх хэрэгтэй. Боломжийн үнээр сэтгэлдээ таарсан зүйлс худалдан авч чадах тул дэлгүүр хэсэхийг зөвлөж байна.

ОХИН - (8/23-9/22)

Өнөөдөр цагийг аль болох хөгжилтэй сэтгэл хангалуун өнгөрөөхийг зөвлөж байна. Та өөртөө маш итгэлтэй байх болно. Баярын бэлэг, хоол унд цуглуулан нэлээд завгүй байх бололтой. Хэрвээ танд үнэтэй бэлэг сэлт авах хангалттай мөнгө байхгүй байгаа бол хямдхан материал авч өөрийн гараар хийсэн ч болно шүү дээ. Энэ нэг талаар таны мөнгийг хэмнэхээс гадна хүмүүс таны сэтгэл гаргаж бэлдсэн бэлгэнд илүү их дуртай байх болно.  

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Та эрт босож гэрийн ажлаа хий. Танд санаандгүй асуудал гарч ирнэ. Зээлийн картаа хэрэглэхдээ болгоомжтой бай. Энэ долоо хоног завгүй байх ба шөнө сайн амар. Амжилтад хүрэхэд урт зам туулах шаардлагатай болно. Зөн совин тань таны ажилд ач тусаа өгч таныг зөв замруу чиглүүлнэ. Өөрийн эрүүл мэнддээ анхаарч ажиллах төлөвлөгөөгөө шинээр гаргаарай.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Гарагууд таны орлого, эд хөрөнгийн нарны 2-р гэр болох Нумын ордод эгнэжээ. Үүний үр дүнд санхүүгийн аз таарч, сайхан боломж ирнэ. Та өмнөхөөсөө илүү ихийг өгөх байх. Учир нь хайр, мөнгөний гараг Цолмон гурван долоо хоногийн турш Нумын ордод айлчлах юм. Ихэнх Хилэнц энэ үед шан харамж хүртэх буюу урамшуулал авч цалин нь өсөх юм. Холимог бизнес одоо илүү их ашигтайг анхаар.

НУМ - (11/22-12/21)

Өөрийгөө нээх, бодол санаагаа ариусгах, өнгөрснөө тунгаан дүгнэх өдөр. Бусдын үзэл бодлыг бүү сонс. Хөндлөнгийн хүнд хэт их итгэх нь таныг санхүүгийн алдагдалд оруулж магадгүй. Эрүүл мэндэд туйлын таагүйгээр нөлөөлөхүйц эрсдэлтэй зүйл хийх болон биедээ хэт ачаалал өгөхгүй байхыг анхаараарай. Зүрх судасны өвчлөл, даралт ихсэх зэрэгт нирвэгдэж болзошгүй.

МАТАР - (12/22-1/19)

Одоо зөн совингоо дага, cap таны ордонд шилжих хүртэл таны зөн совин өндөр байх болно. Ажлыг зүй ёсоор нь хийх цаг байхгүй бол хийх хүртлээ хойш нь тавь. Таны бэлэг өгөх жагсаалт дуусаагүй байгаа бол бэлгэний оронд урамшуулал өг. Таны дэлгүүр хэсэх ажил дууссан бол найзтайгаа өдрийн хоол идэх, дуртай хөршийндөө зочлох, дотно хүнтэйгээ хамт оройн хоол зооглоход цаг гарга. Нар шилжин таны матрын ордонд байрлахад сарын сүүлээр та хайртыгаа хамгийн сайнаар халамжилна.

БУМБА - (1/20-2/18)

Бусдын хэрэгцээг урьтал болгох хэрэггүй. Хүнд талархахдаа хүртэл өөрийгөө эелдгээр магт. Бусад хүмүүс үүнийг хувиа бодсон зүйл гэж үзэж магадгүй. Эргэцүүлэн бод, амьдралаа эргэн хар. Бариа засал хийлгэх нь таны бие, оюун санааг тайвшруулж, дотроо амар амгалан аялахад тусална. Хэрэв хүүхдүүд байгальд байх сонирхолтой бол тэднийг авч байгаль орчны, түүхийн музейгээр аялаарай.

ЗАГАС - (2/19-3/20)

Өнөөдөр Загаснууд бага зэрэг даруу төлөв байж, хөгжилдөх адал явдлын эрэлд гарах болно. Учир нь хэсэг хугацаанд үдэшлэгний үе зонхилж, сарын сүүл хүртэл бодит зүйлсүүд хойш тавигдана. Өнөөдрийн эрч хүчийг онцгой үүрэг хариуцлагадаа зориулан ашигла. Багийн төлөвлөгөө, хэлэлцээр хийхдээ, та хүмүүсийн мэдрэмж, этгээд зан ааш, харшил, өвчин зэргийг нь хүртэл анхаарах хэрэгтэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment