8o
Улаанбаатар хот
mobile menu

"Yahoo" нэг тэрбум хэрэглэгчийнхээ мэдээллийг алдлаа

2016-12-15 11:35:00

 

Энэ лхагва гарагт “Yahoo” компани нэг тэрбум хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан талаар мэдээллээ. "Yahoo" компани 2013 оны наймдугаар сард нэг тэрбум хэрэглэгчийн мэдээллийг алдаж байсан бөгөөд тодорхойгүй эх сурвалж халдан хэрэглэгчийн нууц үг, нэрийг авсан аж. Хэрэглэгчийн мэдээлэлд азаар банкны дансны дугаар багтаагүй байна. "Yahoo" [омпанийн зүгээс хэрэглэгч бүрийг нууц үгээ дахин шалгаж, өөрчлөхийг сануулж байна.

“Verizon” компани 4,8 тэрбум ам доллараар “Yahoo”-г худалдан авах санал тависан бөгөөд тус компаниас гаргасан мэдэгдэлд “Эцсийн шийдвэр гартал бид ямар нэгэн мэдээлэл гаргахгүй” гэв. “Yahoo” лхагва гарагт гаргасан мэдэгдлийн дараа хувьцааны үнэ 2,5 хувиар буурсан үзүүлэлт гарлаа  


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment