Хятадын Чинхуа их сургуульд хоёр дэлбэрэлт болсон байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алджээ. Эхний дэлбэрэлт Чинхуа их сургуулийн химийн лабораторид болсон байна. Дэлбэрэлтийн улмаас тус сургуулийн барилгын хоёрдугаар давхарт галд автаж, барилгын цонхоор утаа саагиж эхэлжээ. Гал сөнөөгчдийг галыг унтраахаар ажиллаж байхад хоёр дахь дэлбэрэлт болсон байна. Химийн факультетийн оюутнууд хэлэхдээ, тэнд дахин ямар нэгэн зүйл дэлбэрсэн гэжээ. Гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байна хэмээн орон нутгийн хэвлэлээс ТАСС агентлагт мэдээлсэн байна.
Чинхуа их сургуульд хоёр дэлбэрэлт болжээ
2015-12-18 15:12:00