8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баатарсүх: Бага насны хүүхдийг гадуур авч гарахдаа заавал маск зүүж хэвших нь чухал

2016-12-17 10:45:00

 

Халдварт  өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалтыг 2 цаг тутамд угааж ариутгал хийх ёстой. Харин монголчуудын хувьд нэг маскийг өдөржин зүүгээд орой гэртээ хариад угаадаг тохиолдол цөөнгүй.  Тиймээс таны амралтын өдөрт зориулж маскийг хэрхэн зөв хэрэглэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Тандалт, урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүхээс дараах асуултад хариулт авлаа.   

-Амны хаалт буюу маскийг ямар үед хэрэглэх вэ?

-Маскыг манайхан нэлээд олон жилийн өмнөөс уламжлалт маягаар хэрэглэж ирсэн. Ингэхдээ максийг ямар тохиолдол хэрэглэж байна вэ гэхээр ханиад томуу ихэссэн үед халдвар авахаас өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор зүүж хэрэглэж байна. Нөгөө талаас нь харахад ханиад, томуу туссан хүн бусдад халдвар тараахгүй гэж зүүдэг. Энэ нь зөв.  Мөн агаарын бохирдолтой, утаа ихтэй өвлийн цагт тогмол хэрэглэж байх хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдийг гадуур авч гарахдаа, эсвэл цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх олон нийтийн газраас явахдаа заавал маск зүүлгэх шаардлагатай. Ингэж хэвших нь чухал. Маск бол хувь өөрийгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй чухал хэрэгсэл. Үүнийг иргэд илүү ойлголж өдөр тутамдаа зөв хэрэглэх шаардлагатай.  

-Максийг  хэрхэн зөв хэрэглэх вэ. Манайхан зарим тохиолдол нэг маскыг удаан хугацаанд хэрэглэдэг шүү дээ?

Нэг удаагийн маскны оёдолтой хэсэг нь дотор талдаа, шүлтүүрийн зөөлөн нимгэн хэсгийг өөр лүү гэээ харуулж зүүнэ. Маскийг хамрын угалз хэсгийг давж, эрүүний доод хэсгийг бүтэн битүүлж хэрэглэнэ. 

-Манайд өнөөдрийн байдлаар гурван янзын макс худалдаа үйлчилгээнд байна. Нэгдүгээр бидний хамгийн их, түгээмэл хэрэглэдэг нэг удаагийн маск. Хоёрдахь нь даавуу, гурав дахь нь өндөр шүүлтүүрт маск байдаг. Манайхан нэг удаагийн маскийг ихэвчлэн хэрэглэдэг. Ингэхдээ буруу хэрэглэх тохиолдол их байдаг. Нэг удаагийн гэдэг утга нь хоёр тутамд сольж байхыг хэлж байгаа юм. Хоёр цаг зүүсэн маскийг дахин хэрэглэхгүй. Өдөржин зүүж хэрэглэж байгаа зүйл харагддаг. Энэ буруу. Хоёр цаг тутамд солих нь хамгийн чухал. Харин даавуун маскийг мөн адил хоёр цаг тутамд сольдог. Зарим хүмүүс давуун маскийг угааж хэрэглэдэг. Ингэж болно. Гэхдээ хоёр цаг тутамдаа солиж дараагийн угааж цэвэрлэсэн маскийг зүүж хэрэглэх хэрэглэдэг. Энэ нь тухай хүний ариг гамтай байдал, хэрэглээтэй шууд холбоотой. Өндөр шүүлтүүр маш бол маш нарийн жижиг хэмжээний нян, бактерийг шүүдэг. Үүнийг N95 макс гэж нэрлэдэг. Эрүүл мэндийн байгуллагын ажилчид ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж түлхүү хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хүмүүс их хэрэглэдэг. Гэхдээ Эрүүл мэндийн байгууллагаас нэг удаагийн маскийг зүүхийг илүү зөвлөдөг.

-Маск зүүхдээ юуг илүү анхаарах ёстой байдаг юм бэ?

арим тохиолдолд хүмүүс буруу зүүж харагддаг. Нэг удаагийн маскны оёдолтой хэсэг нь дотор талдаа, шүлтүүрийн зөөлөн нимгэн хэсгийг өөр лүү гэээ харуулж зүүнэ. Маскийг хамрын угалз хэсгийг давж, эрүүний доод хэсгийг бүтэн битүүлж хэрэглэнэ. Ингэж зүүх нь зөв. Үүнийг макс зүүхдээ байнга санаж явах хэрэгтэй. Мөн максны төмөртэй хөндлөвч хэсэг нь хамрын угалж хэсэгт дотогшоо нугалж зайгүй болгож зүүнэ. Макс зүүхдээ эдгээр зүйлсийг анхаарах нь хамгийн чухал. 

-Максны стандарт гэж бий юу?

-Байлгүй яахав. Хүн болгоны нүүрний бүтэц, хамар, ам, эрүү өөр өөр байна. Тиймээс максанд размер гэж байдаг. Хүүхдийн, том хүний гэсэн хоёр  размер байдаг.  Манайд ихэвчлэн дундаж размерийн маск түлхүү байдаг. Хамгийн гол нь ам, хамрын битүү тагласан байх л ёстой. Маскийг дамжуулж хэрэглэж болохгүй. Үүнийг  хатуу анхаарах хэрэгтэй. Хүүхэд, залуусын дунд маскыг ханиад томуунаас гадна этгээд харагдах гэж, имиж бүрдүүлэх гэж зүүх тохиолдол их байна. Тиймээс маскийг ямар зорилгоор хэрэглэх гэж тодорхой болгож, зөв хэрэглэх нь чухал. Энэ эргээд хэрэглээний нэг соёл юм.

-Иргэдэд юу гэж зөвлөмөөр байна вэ?

 -Маск амьсгалын замын гаралтай өвчнөөс өөрийгөө хамгаалах гарт байгаа хамгийн чухал хэрэгсэл. Тиймээс маскийг зөв хэрэглэж хэвшээрэй, тогтмол хэрэглэхийг зөвлөе. Мөн ханиад томуу  ихэссэн,  агаарын бохирдолтой утаа, униар их байгаа энэ үед өдөр тутмын хэрэглээ болгож хэрэглэх нь таны эрүүл мэндэд нэн тустай гэдгийг онцолмоор байна.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DFDH
ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ БОЛЧИХСОН МӨНГӨ НЭХСЭН , ҮНЭРХСЭН, ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ . ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧ
2016/12/17 150.129.141.24