8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаан хоногийн дотор томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ

2016-12-17 12:45:00

Томуу, ханиадны дэдэлд нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн бүх дүүргийн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-аас өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд 0-5 настай хүүхдийг эмч нар гэрээр үзэж, эмчилж байгаа юм байна.

Энэ сарын  5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89 мянга 587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байна. Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэссэнийг эмч нар онцолжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл