8o
Улаанбаатар хот
mobile menu

Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлжээ

2016-12-18 11:40:00

Хүйтний улирал эхэлж, томуу, ханиадны дэдэлд нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн бүх дүүргийн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-аас өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд 0-5 настай хүүхдийг эмч нар гэрээр үзэж, эмчилж байгаа юм байна.

Томуу, томуу төст өвчний арванхоёрдугаар сарын  5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89 мянга 587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ.

Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байна. Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэссэнийг эмч нар онцолж байгаа. Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж дүүргийн эмнэлгүүдийн нийт орны ачаалал нь батлагдсан тооноос 30 орчим хувь, ялангуяа хүүхдийн орны ачаалал 90 хувиар хэтрээд байгаа учраас дүүргийн эмнэлгүүд орны тоо нэмэх, том хүмүүсийн хэвтэн эмчлүүлдэг зарим тасгийг хүүхдийн тасаг болгон ажиллаж байгаа гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment