8o
Улаанбаатар хот
mobile menu

В.Путин охидынхоо тухай ингэж ярьлаа

2015-12-18 15:51:00

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил эцэст гадаад, дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултанд нь хариулдаг уламжлалтай. 11 дэх удаагийн уулзалт өчигдөр болж өнгөрсөн бөгөөд Оросын төрийн тэргүүн 1400 орчим сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Энэ үеэр тэрээр охидынхоо тухай цөөн хэдэн зүйлийг хэлсэн юм. В.Путины хэлснээр охид нь Орост ажиллаж, амьдарч байгаа бөгөөд өмнө нь хэзээ ч гадаадад сурч байгаагүй гэжээ. Түүнчлэн хэвлэлүүдийн бичсэн шиг улс төр, бизнест хутгалдаагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Сонирхуулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 1987, 1988 онуудад дараалан хоёр охинтой болсон бөгөөд эмээгийнх нь дурсгалыг хүндэтгэж Катя, Мария хэмээн нэр хайрлажээ.  Хоёр охин нь Европын гурван хэлийг төгс эзэмшсэн, Дорно дахины хоёр ч хэлээр ярьдаг тухай В.Путин өчигдрийн уулзалтын үеэр хэлжээ. Мөн тэд гадаад хэлийг эзэмшээд зогсохгүй өдөр тутмын ажилдаа тогтмол ашигладаг, ажлын карьераа эхлүүлсэн гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment