8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Баярцэцэгийн илбийн үзүүлбэр “Дэлхийн мисс”-ийн түүхэн дэх анхны болжээ

2016-12-18 12:02:00

2016 оны “Дэлхийн мисс” тодрох мөч ойртсоор. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байгаа билээ. 
Манай мисс тэмцээний шалгаруулалтуудад тун амжилттай оролцож байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, А.Баярцэцэгийн Авьяасын үзүүлбэр шилдэг 10-т шалгараад байсан. Тэгвэл түүний үзүүлбэр Mobstar аппликейкшны санал хураалтад тэргүүлж, шилдгийн шилдгээр шалгарлаа. Улмаар манай мисс "Дэлхийн мисс"-ийн шилдэг 20 миссийн нэгээр албан ёсоор шалгарлаа.

Одоо бид А.Баярцэцэгийг шилдэг 10 оролцогчийн нэг болгохын тулд Miss world аппликейкшнаар саналаа өгөх ёстой. 

Дашрамд дурдахад, манай мисс уран бичлэгийг /калиграф/ бүжиг болон илбэтэй хослуулан үзүүлсэн бөгөөд түүний энэ үзүүлбэр “Дэлхийн мисс”-ийн түүхэн дэх анхны илбийн үзүүлбэр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Baby
Mundag busgui shuu amjilt husei
2016/12/18 203.91.115.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment