8o
Улаанбаатар хот
mobile menu

Харвони эмийг ЭМД-ын хөнгөлөлтөөр олгож эхлэв

2016-12-20 09:40:32

“Омбол” ХХК элэгний С вирүсийн олон улсад болон Монгол Улсад эмнэлзүйн судалгаагаар үр дүн нь баталгаажиж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Харвони эмийг ЭМД-ын хөнгөлөлтөөр олгож эхэллээ.

Монгол Улсад элэгний С вирүсийн Харвони эм болон Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн тухайн эмийн ерөнхий нэршлийн 4 эм албан ёсны бүртгэлтэйгээр эмчилгээнд хэрэглэгдэж байна.Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсад тухайн эмийг хэрэглэсэн өвчтнүүдийн эмчилгээний үр дүн 99 хувь байгааг эмч мэргэжилтнүүд судалгаагаар тогтоожээ. Иймд “Омбол” ХХК нь Харвони эмийг ЭМД-ын хөнгөлөлтөөр олгож эхлээд байна.

Мөн өнгөрсөн есдүгээр сарын 9-нөөс 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд Харвони, Хепсинат-ЛП эмийг худалдан авсан иргэдэд ЭМД-аас эмийн үнийн буцаан олголт хийхээр болжээ.

Эмийн буцаан олголт авахын тулд овог, нэр, регистрийн дугаар, /иргэний үнэмлэхний хуулбар/, холбогдох утасны дугаар, буцаан олголтын мөнгийг авах банкны нэр, өөрийн нэр дээрх дансны дугаарыг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвд өөрийн биеэр авчирч өгөх эсвэл info@ombol.mn и-мэйл хаягаар явуулах боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment