Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид өнөөдөр 10:00 цагт эхлэхээр товлогдсон. Одоогийн байдлаар шүүх хурал хараахан эхлээгүй байгаа бөгөөд шүүгдэгчдийн талаас Чулуунбат гэдэг хүн ирсэн бол хохирогч болон гэрчүүдээс хэн нэгэн ирээгүй байна. Шүүх хурлыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж байна. Мөн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нарын прокурорууд оролцох юм.
С.Зоригийн хэрэг: Хохирогч болон гэрчүүдээс хэн нэгэн ирээгүй байна
2016-12-21 10:47:00