Яг одоо ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа шүүх хуралд оролцох хүсэлт тавьснаар түүнийг оролцуулж байгаагаас гадна шүүх танхимд шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нараас өөр хүн оруулахгүй байгаа юм. Гэрч болон шүүгдэгчдийн ар гэрийнхэн танхимын гадна хүлээлтийн байдалтай байна.
Өнөөдрийн шүүх хуралд хоёр шинжээч оролцож байна
2016-12-21 11:54:00