8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-12-22 10:27:58

Хонь - (3/21-4/19) 
Хэрвээ мөнгө санхүүгийн хувьд хязгаарлагдмал байгаа бол зээлийн картаа март. Өөрийнхөөрөө амьдар. Та жинхэнэ бие даасан байдлыг олох болно. Ахмад настай хамаатантайгаа уулзаж, энэ өдрийн сайхан мөчүүдийг өнгөрөөнө. Өвөг дээдсийнхээ туулж өнгөрүүлсэн амьдралын тухай сонирхолтой түүх сонсох байх. Гэр бүлийн 

Үхэр - (4/20-5/20) 

Ирэх амралтын өдрүүд маш завгүй эхлэх нь. Шийдэмгий байж дэлгүүр явах гэж байгаа бол эртхэн нь дээр. Бодит байдалд үндэслэсэн төлөвлөгөөнүүд тань амжилтанд хүргэнэ. Эрч хүч, тамир тэнхээ тань дээд цэгтээ байх тул таны ажил, сургуулийн, гэрийн бүтээмж нэлээн сайн байна. Хамтран ажиллах шийдвэр танд эерэг үр дүнг авчирахад тусална. Төлөвлөөгүй зардал гарч ирнэ. 

Ихэр - (5/21-6/21) 

Зул сарын баяраар хамт байх гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтэж хамаатнууд тань шийдвэрээ өөрчилнө. Тиймээс заавал тэднийг ирүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлж, хэрвээ ирнэ гэвэл тэднийг баяртай хүлээн авах болно гэдгээ мэдэгд. Өндөр настай хамаатны тань биеийн байдал санааг тань зовоож байвал эхлээд тусал. Орой ил галын дэргэд сууж ядаргаагаа тайл. 

Мэлхий - (6/22-7/22) 

Зөн билгээ анхааралдаа авч чадаагүй хүмүүсийн хувьд боломж гарч байна. Анх эхэлж төрсөн сэтгэгдлээ дагаж зорилгодоо хүрэхийн төлөө тодорхой алхам хий. Та баярын үеэр үр ашиггүй зарлага гаргах нь. Санхүүгийн хувьд арвич хямгач бай. Сэтгэл чинь хөдөлж, хөөрсөн үедээ та арвилан хэмнэлт гэдгийг мартдаг байж магадгүй. Мөнгөө чухал зүйлд үр. Буяны болон олон нийтийн байгууллагад сайн дураараа туслах нь жилийн ямар ч үед гайхалтай сайхан бэлэг болдог. 

Арслан - (7/23-8/22) 

Таны албан үүргийн ажил цэцэглэхийн эх үндэс болохыг өнөөдрийн одод эрхэс эрхшээж, зорилго, хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрэхийг тань билигджээ. Үрэлгэн байдал ажиглагдаж байгаа тул энэ жилийн баяр наадмаа өмнөх жилүүдээс илүү дэлгэр тэмдэглэж зардлаа хэтрүүлэх бололтой. Бусдаас өөрийгөө илүү хэмээн батлахыг хүсч байгаа ч гэсэн үүнийгээ зогсоо. Энэ нь таны амьдралын зорилго биш шүү дээ. 

Охин - (8/23-9/22) 

Өнөөдөр нэлээд завгүй өдөр болох бололтой. Дэлгүүрийн урт дараалалд зогсож, дутуу зүйлээ гүйцээх гэж явсаар нэлээд явдрах болно. Хилийн чанадад амьдарч буй хамаатан садан, бизнесийн түншүүдтэйгээ холбоо тогтоо. Энэ нь танд удахгүй явах аялалаа төлөвлөхөд туслахболно. Өнөөдөр гадуур зугаалахад маш таатай өдөр байх болно. Камер, дуу хураагуур, зургийн хэрэглэлээ авч гар. Танаас хэн нэгэн тусламж хүсэх бөгөөд шийдвэр гаргахаасаа өмнө туслах ямар шалтгаан байгаа эсэхээ өөрөөсөө асуу. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Таны эргэн тойронд байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, олон ааштай байгаагаас харилцахад хэцүү байна. Бусдыг буруушааж эхлэхээсээ өмнө асуудлыг өөрөөсөө эхлээд хай. Өөрийнхөө дотоод сэдэл, тэмүүллийг ойлгохоор хичээхэд гайхалтай тохирсон цаг хугацаа байна. Жинлүүрийнхэн өмнөх ажилдаа тус дэм болохуйц үнэтэй судалгаа хийж амжина. 

Хилэнц - (10/23-11/21) 
Өнөөдөр хоёрдмол уур амьсгал зонхилох өдөр. Хилэнцүүд өөдрөг, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Хувь хүний өсөлт, хөгжил дэвшилд анхаар. Амрагийн харилцаанд таны ба өрсөлдөгчийн боломж ижил байгаа. Та өөрийн зөн совинг чагнаж, зөв сонголт хийснээр зорилгодоо хүрч чадна. Гэхдээ бас хайртай хүнийхээ хүсэл, санал бодлыг тооцоолох хэрэгтэй. Жил дуусах дөхсөн энэ найрсаг үдэш ядарсан хэн нэгэнд туслах гэж зүтгэж байснаа дурс, мөн сайн дурынхантай чөлөөт цагаа өнгөрүүлэхэд гэмгүй. 

Нум - (11/22-12/21) 

Од эрхэсийн байрлал урьдын адил таагүй. Энэ нь таны эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж болзошгүй байна. Биеийн хүчний хүнд хөдөлмөрөөс зайлсхий. Эс бөгөөс гэмтэж бэртэх, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай байна. Ялангуяа согтууруулах ундааг цээрлэ. Шинэ ажил эхлэх эсвэл тавьсан зорилгодоо хүрэхэд хүндрэл учирна. 

Матар - (12/22-1/19) 

Өнөөдөр гараг эрхсийн хандлага холимог байна. Матрын ордонд төрсөн хүмүүст өнөөдөр ховорхон тохиох өдөр бөгөөд тэд мөнгөө үрэхдээ жаргалтай байх болно. Та одоо хэт магтаалд автана. Хүмүүс ичгүүргүйгээр танд тал засч, давуу талыг тань ашиглахад амархан байх болно. Өөрийгөө хянах нь залууст амархан байна. Гэхдээ одоо тийм нөхцөлд биш байна. Тогтвортой байж, өөрийгөө хэт бүү дөвийлгө. Болзооныхоо шинэ хамтрагчтай цагийг сайхан өнгөрүүлнэ. 

Бумба - (1/20-2/18) 

Ойролцоох хот, тосгон руу дэлгүүр хэсэх, эсвэл хүмүүстэй уулзахаар явах төлөвтэй. Амьдралын хурдаа бага багаар сааруул. Тэгснээр та хийж байгаа ажилдаа баяртай байна. Амьдралынхаа мөн чанарыг ухаарна. Өөрийнхөө хэн гэдгийг олж мэдсэн тул та их аз жаргалтай. Мөрийг нь түшээд уйлах хүн таны найзад хэрэгтэй байгаа тул түүний дэргэд хамт бай. Тэгснээр та бусдад хайрлагдаж, хүндлэгдэх болно. 

Загас - (2/19-3/20) 

Олон од эрхэсийн нөлөө нь өнөөдөр таны ордыг тодорхойлохоос гадна хэт өгөөмөр зан тань зөв байдалд ашиглагдах болно. Өөрөөр хэлбэл, гадаад явах боломж гарч ирж, санхүүгийн хязгаараа хэтрүүлж магад. Та баяр, үдэшлэгт зориулж бэлэг, ямар нэгэн бараа бүтээгдэхүүн авч мөнгөө үрэх хэрэггүй. Тэглээ гээд хэт нарийн байх ч бас хэрэггүй. Зүгээр л дотны найз нөхөд, хайртай хүндээ бага зэрэг мөнгө зарцуулахад болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment