Цагдан хорих 461 дүгээр ангид С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө ийнхүү эхэллээ. Тус шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.
Гэрчийн тухайд өчигдрийн хуралд суусан Г.Чулуунбат, н.Давааням гэх хоёр хүн өнөөдөр мөн л оролцох аж. Мөн онцгой байдлын хоёр шинжээч өнөөдрийн шүүх хуралд дахин оролцож байгаа гэнэ. Шүүх хурал онцгой чанга тусгай хамгаалалтын дор эхэллээ.