8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн хэргийн нууцтай холбоотой баримтыг гэрчлэх Г.Чулуунбат гэж хэн бэ

2016-12-22 11:07:00


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж байна. 


18 жилийн дараа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хуралд хоёр гэрч оролцож байна. С.Зоригийн хэргийн нууцтай холбоотой баримтыг  Г.Чулуунбат гэрчлэх бол  Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Н.Давааням гэж хүн мөн гэрчээр оролцож байна. Н.Даваанямын хувьд Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн байна. Тодруулбал, тус хэрэг гарсан өдөр буюу 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Содномдаржааг хаана байсан юу хийж байсан талаар гэрчлэх юм байна. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт  татагдах үед ангийн дарга нь байсан аж. 


Тэгвэл С.Зоригийн хэргийн нууцтай холбоотой баримтыг гэрчлэх Г.Чулуунбат гэж хэн бэ. Олон нийт түүнийг танихгүй. Бидний олж мэдсэн мэдээллээр Г.Чулуунбат нь С.Зоригийн бие төлөөлөгч нь байсан  аж. Тухайн үедээ талийгаач С.Зориг нь  Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан бол Г.Чулуунбат нь мөн л томоохон албан тушаалд очихоор яригдаж байсан нэгэн аж. Мөн үүнээс гадна Г.Чулуунбат талийгаачийн уулзалт үйлдэл бүрийг мэддэг байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө хэнтэй ямар хэргээр уулзсаныг гэрчлэх магадлалтай юм байна. Гэхдээ түүнийг хэн хөнөөснийг Г.Чулуунбат гэрчлэх боломжгүй. Хэрэг гарах үед хажууд нь цорын ганц гэрч байсан нь талийгаачийн эхнэр Б.Булган. Амьд гэрчтэй тус хэрэг 18 жилийн дараа дахин сөхөгдөж шүүх хурал нь болж байхад цорын ганц гэрч болох Б.Булган суухгүй байгаа нь олон нийтийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна. Шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байхад гэрч Б.Булган ирэх нь битгий хэл хамраа ч цухуйлгасангүй. Ийм байхад С.Зоригийн хэргийн нууцтай холбоотой баримтыг  Г.Чулуунбат гэрчилж чадах нь эргэлзээтэй байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
ter Bulgan odoo uy um be haan hatan umuu jinhen alyyrchintai hyivaldsan em shu dee ter medehgyi uur hen medeh um be yasiign tsaital syylgaad helyylchih heregtei bsan um
2016/12/23 75.171.206.181
Irgen
Todorhoi boltson uchraas bulganaas meduuleg avaad barimtjdan bailgui de. Notolgoo barimtgui zuil deer arai ingej sur duulian bolohgui bailguide
2016/12/23 103.26.194.33
irgen
mongoliin ard tymniig basamjilj togloj bna alyyrchin zahialagchn Elbegdorj Batyyl hoer shu dee uursdoosoo zailyylj gemgyi zalyychyydaar tyg tahij bna
2016/12/23 75.171.206.181
Зочин
Энэ бол зүгээр л шоу.Хүзүүгүй хүн хэргийг илэрүүлж мундаг хүн болох гээд тоглож бна
2016/12/22 202.9.43.220
zochin
Bulgan guai ugee heleechee esvel bas mungu avtsiimuu....
2016/12/22 43.242.241.86
zochin
bulgan odoo ilchleh tsag chin boloogui yu humuusiig ingeed hils heregt guituuleed hun zovoooj duusah boloogui yu chi l medej bga gants hun bizdee gemgui olon huniig zovooj nugel hiigeed baih ym
2016/12/22 185.66.195.46
Ganba
Tomchuud oroltsson ni oilgomjtoi bolloo. Odoo yah ve?
2016/12/22 139.5.219.62
  • Recent
  • Most Read
  • Most Comment