С.Зориг агсны хэргийн шүүх хурал өглөө 10.20 цагт эхэлсэн шүүх хурал одоог хүртэл нэг ч завсарлага авалгүй үргэлжилж байна. Шүүх хурлын үйл явц асуулт хариултаар үргэлжилж байгаа аж.
Одоогоор сэжигтнүүд дөрвөн цаг гаруй мэдүүлэг өгөөд байна. Сэжигтнүүд мэдүүлэг өгсний дараа улсын яллагч, хохирогч, сэжигтний өмгөөлөгчид шүүгдэгчдэд асуулт тавьж, хариулт авч байна.