8o
Улаанбаатар хот
mobile menu

"Мартагдашгүй" тоглолт хойшлогдлоо

2015-12-18 17:04:00

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй "Castle" клубын нээлтэнд зориулж нэгэн үеийн долоон хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт өнөөдөр тоглогдохоор зарлагдсан байсан ч хойшлогдож ирэх долоо хоногийн пүрэв гаригт буюу 24-ны өдрийн 21:00 цагаас тоглохоор боллоо.

Учир нь "Castle" клуб нь Германы “MADRIX”-ийн гэрэл, Америкийн “CAF”-ын хөгжим зэрэг дэлхийн алдартай брендүүдийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд түүнийг нь ажиллуулахаар хүрэлцэн ирэх байсан Германы инженер техникийн 4 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан нислэг нь хойшлогдсон байна. Иймд тоглолтын зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн зүгээс та бүхэндээ төлөвлөж байснаараа гайхалтай тоглолтыг чанартайгаар хүргэх үүднээс ийнхүү шийдвэрлэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
***1.350.000- ШИНЭ БАЙР*** БЗД-т 100% БҮРЭН ЦУТГАМАЛ 1-2 ӨРӨӨ БАЙР МАШ ХЯМДХАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА. 3 сард ашиглалтад орно. ЯАРААРАЙ. Утас 9470-1111
2016/01/05 103.17.108.42
Buten doloo honogoor hoishildog nisleg ene delhiid mongoloos uur haana ch baihgui bh daa, zailuul
2015/12/18 103.17.108.42