8o
Улаанбаатар хот
mobile menu

Гринч ба Ногун хүүхдийн жүжгийг тоглоно

2016-12-22 17:09:00

Цэнхэр дэлхийгээ Байгаль, ан амьтдыг хайрлах учартайг адал явдал дүүрэн үйл явдлуудаар дамжуулан хүргэдэг Ногун цуврал комикийг мэдэхгүй хүүхэд багачууд ховор билээ. Тэгвэл он солигдох мөч ойртсоор байгаа баярын өдрүүдэд бяцхан үрсдээ барих хамгийн  сайхан бэлэг нь Гринч ба Ногун хүүхдийн жүжиг юм. Хүүхэд бүрийн хайртай Ногун  тайзан дээр амилж нэгээхэн хугацааг хүүхэд багачуудтайгаа цуг адал явдалаар дүүрэн өнгөрүүлэхэд бэлэн болсон байна.

 Улаанбаатар хотын хүүхдийн театраас хүүхэд багачууддаа зориулан Шинэ жилийн томоохон баатар Гринч ба Ногун хүүхдийн жүжгийг 2016 оны 12 сарын 27 , 30 ны өдрүүдэд 13, 15, 17 цагуудаас Улаанбаатар чуулга дээр тоглохоор бэлтгэл ажил хангагдсан байна.

Цуврал комикийн баатар Ногун хүүг царай муутай ногоон Гринчтэй хослуулан  тоглох гэж буй тус жүжиг нь нэлээдгүй шинэлэг бөгөөд сонирхолтой  гэдгийг дуулгахад таатай байна. Тасалбарыг та бүхэн 1900-1617 лавлахаар үнэгүй хүргүүлж, www.Ticket.mn онлайнаар захиалан авч эсвэл Улаанбаатар чуулгын 1 давхараас 9444-1800 тасалбараа  аваарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment