-Шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ-
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал лхагва гарагт эхэлсэн өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж оройны 22:00 цагт гэрчүүдийн мэдүүлгээр завсарласан юм. Шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ. Нийтдээ гурван хоног үргэлжилж байгаа бөгөөд гэрчээр н.Давааням, Г.Чулуунбат нарын хоёр иргэн оролцож байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тэдний нэг н.Давааням нь шүүгдэгчийн талыг төлөөлж оролцож байгаа бөгөөд Ц.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн даргаар нь ажиллаж байсан гэнэ. Харин Г.Чулуунбат нь С.Зориг агсны бие төлөөлөгчөөр ажилладаг байсныг эх сурвалж мэдээлэв. Харин гэрчүүд шүүх танхимд юу ярьж, мэдүүлсэн нь олон хүний анхаарлыг татсан хэвээр үлдлээ.
Уг шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид 10:00 цагаас хаалттай үргэлжилнэ.