8o
Улаанбаатар хот
mobile menu

Ханиад хүрсэн бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настнуудад гэрээр үзлэг хийнэ

2016-12-23 08:55:00

Амьсгалын замын өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийт 749 эмч, сувилагч, оюутнууд дайчилгаанд хамрагдан дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа. НЭМГ-аас 533 резидент эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцаж буй сувилагч болон АШУҮИС-ийн VI дамжааны оюутнуудыг ӨЭМТ-дэд хуваарилсан юм.

ӨЭМТ-дэд хуваарилагдсан эмч, оюутнууд гэрийн үзлэг хийхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах бөгөөд 0-2 настай эрүүл хүүхэд, 0-5 настай өвчтэй хүүхэд, нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлж эмчилгээ заалгаад буцсан хүүхэд, түргэн тусламж дуудаж үзүүлсэн 0-5 насны хүүхэд, эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдүүд, ханиад хүрсэн жирэмсэн эх, уушигны архаг өвчтэй ахмад настан зэрэг амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл бүхий хүмүүст үйлчлэхээр болжээ.

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн тасагт 19 хүүхдийн резидент эмч, 64 сувилагч хуваарилагдсан бөгөөд эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж буй юм.   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment